МОНГОЛЧУУДАА ЦАГААН ХООЛТОН БОЛГОХ ГЭСЭН ЗАЛУУ ЯЛТАН БОЛЖЭЭ
Бямба, Гахай сарын 12th, 2009Би ТББ-ынхаа ажлаар үе үе хорих ангиудаар явдаг юм. Ингэж явахдаа Д.Эрдэнэдалай гэдэг туранхай өндөр залуутай танилцлаа. Д.Эрдэнэдалай Англи улсын иргэн Тереза Сарах Геймс гэгч эмэгтэйгээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Эрүүгийн хуулийн 148,4-р зүйл ангиар 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлээд эдлэх ялаа дөнгөж эхэлж байгаа гэнэ. Үлгэр ингэж эхэлдэг гэдэг шиг Д.Эрдэнэдалайн ялтан болсон түүх нь ингэж эхэлжээ. Тэрээр ийн ярьж байна.”.. Англи хэлний хувийн Жет сургуульд багшилж байхдаа би Тереза Сарах Геймстэй танилцсан юм. Тэр манай сургуульд бас багшилдаг байлаа. Бид сайхан найзууд болцгоолоо. Тереза ч манай гэрээр зочилдог боллоо. Түүнийг ирэх болгонд ээж минь бидэнд дүпүтэй шөл, далайн байцаатай шөл хийж өгдөг байсан юм. Тэр болгонд Тереза ээжийгээ бас өөрт нь шөл хийж өгдөг тухай ярьж баярладаг байсан даа. Манайх цагаан хоолтон айл, өдрөөс өдөрт цөлжиж дулаарч байгаа эх дэлхийгээ аврах юмсан гэж боддог болсон. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулна даа гэж боддог байлаа.
(more…)







