Author Archive

Гэр хорооллын өрхүүд тус бүртээ эрчим хүч үйлдвэрлэгч байх боломжтой

Даваа, Тахиа сарын 18th, 2010

Магадгүй та яаг одоо энэ мэдээг унших хүртэл хотын утааг бууруулах нь үлгэр мэт, үүний төлөө зарцуулсан мөнгө нь хэзээ ч ашгаа өгөхгүй мэтээр бодож байсан байх. Би ч бас тэгэж бодож байсан үе бий.

Жил бүр манай улсын Засгийн Газараас хотын утааг бууруулахад зориулж 50 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн, мэдээгээр сонссон. Гэвч энэ нь гэрийн бүрээс, “жоохон” утаатай түлш, “жоохон” утаатай зуух мэтхэнд зарцуулагддагийг та бид мэднэ. (more…)

Хотынхон утаагаа зарах боломж байна!

Ням, Тахиа сарын 17th, 2010

Ийм орчинд дулаахан амьдардаг байвал ямар байна?

Өдрийн мэнд, Номадгрийний уншигчид аа! Шинийг бүтээгч, санаачлагч Монголын залуус аа! Миний бие, эх нутгаасаа алсад сурч байгаа ч энэ сайтаар дамжуулах та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа таатай байна.

Сэргээгдэх эрчим хүчээр сурдаг оюутан хүний хувьд миний хамгийн бичих дуртай сэдэв бол агаарын бохирдлыг хэрхэн шийдэх тухай асуудал. Учир нь агаарын бохирдолоос энэ дэлхий дээр амьдрал байх эсэх нь хамаарах болсныг та бид мэдэж байгаа. Утаатай, шороо тоостой ч, төрж өссөн хот Улаанбаатартаа би хайртай, тэр бол миний  хот.

Жил ирэх тусам хайртай хотын минь агаарыг улам бүр доройтуулж байгаа утааг хэрхэн багасгах вэ гэж  миний үеинй залуус ямагт сэтгэлээ чилээж явдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Их хотынхоо иргэний хувьд бид чадах бүхнээ одоо хийх цаг болсоон. Өмнөх бичлэгүүддээ би хотын агаарын бохирдолыг бууруулж болох олон санаануудаа бичсэн. Харин энэ удаад би арай өөр зүйл бичихээр шийдлээ. (more…)

ӨРХ БҮР САЛХИН СЭНС ХИЙЖ ӨВӨӨ НАРЫГ АЖИЛТАЙ БАЙЛГАЯ

Бямба, Гахай сарын 19th, 2009

Генератороо нэг иймэрхүү маягаар бэхэлнэХотын утаа арай дэндлээ. Ер нь бол дайн болсон ч арай ч ийм их утаанд байхгүй дээ.

Энэ өвлийн утаа урьд жилийнхээс улам бүр ихэссэн байна. Их хотын иргэд бид цэвэр агаарынхаа төлөө хүн бүр чадах ядхаараа хувь нэмэрээ оруулах ёстой. Бидний хувь нэмэр агаарт утаа хаялгүйгээр дулаан өвөлжихөд чиглэгдэх хэрэгтэй. (more…)

Дүүжин даажин цөлийг ногоон нуга болгоно

Ням, Нохой сарын 22nd, 2009

us1

Монгол улс нь хур тундас багатай хуурай ширүүн, эрс тэрс уур амьсгалтай учир ургамал мод ургахад нэн бэрхшээлтэй. Өнөөгийн усалгааны систем нь бүхэлдээ усыг маш ихээр ариг гамгүй ашигладаг. Ялангуяа хуурай нөхцөлтэй монгол орны хувьд бид модоо хатаахгүйн тулд өдөрт 20-30 литр усыг зүгээр л “палхийтэл” хийж орхидог. Гэтэл энэ усны тал хувь нь зүгээр л ууршин алга болж, үлдсэн багахан хэсэг нь л модны үндсэнд чийгээ өгдөг байна. Энэ бол усыг дэндүү ашиггүй хэрэглэж байгаа хэрэг. (more…)

Нийслэлийн ундны усны нөөц газарт гольфийн талбай барьж байна

Бямба, Тахиа сарын 24th, 2009
Туул

Зураг: http://www.eagle-tv.mn/mn/

Саяхан “Байгаль орчны ТББ-уудад хандсан илгээлт”  хэмээх  нэртэй уулзалтыг БО яамнаас ззохион байгуулж,  төр засгийн  зүгээс Иргэний нийгмийн байгууллагуудад анхаарал хандуулж эхэлснээ илэрхийлсэн  юм. (more…)

Ойд мина тавиад өгөөч, цэргүүдээ

Даваа, Тахиа сарын 19th, 2009

uul7.jpgМонгол улсын цэрэгүү дээ,  армийн ахлах офицер, дарга нар аа, та бүхэн эх орныхоо бүх ойтой газруудад мина тавиад өгөөч! Мина тавих тавихдаа бүр бүх моддыг тойруулаад. Яагаад ингэж гуйх боловоо гэвэл энэ модны нинжа нар дэндүү даварч байна. Нүдэн дээр минь Чингэлтэй хайрхан минь нүцгэрч байгааг хараад уур хүрээд ингэж бичлээ. (more…)

Нар+ус=эрчим хүч

Баасан, Бич сарын 11th, 2009

800px-PS10_solar_power_tower_Spain_articleАгаараа цэвэр сайхан байлгах талаар бас нэгэн сайн мэдээ олж үзлээ. Испаничууд нэгэн хөөрхөн санаа хэрэгжүүлдэг юм байна. (more…)

Чингис хаандаа хайртай л бол, байгаль дэлхийгээ хайрла л даа

Пүрэв, Бич сарын 3rd, 2009

Нарлаг сайхан зун аль хэдийнэ ард үлдэж, нэг л мэдэхэд намартай золголоо бид. Хүүхдүүд хичээл сургуульдаа яваад сайхан л байна. Гэвч өвөл бүр биднийг бүрхдэг нөгөө айхтар утаа чинь намрын сэрүү орохтой зэрэгцээд аль хэдийнэ нөмөөд ирчихэж.  Ядаж байхад хөдөөнөөс хот рүү чиглэсэн нүүдэл цуварсаар. (more…)

Хямд эрчим хүчнйи эх үүсвэртэй бол цэвэр агаартай өвөлжиж болно

Пүрэв, Бич сарын 3rd, 2009

maglev2Агаарын бохирдолыг багасгах талаар зөндөө бодон интэрнэтээр хэсч байтал MAGLEV гэгч нэгэн сайхан салхин сэнс олж харлаа. Миний л мэдэхийн хамгийн үр ашигтай боломжийн салхин сэнс гэвэл энэнээс өөр алга. (more…)

Шатахууны үнэ нэмэгдээд, уур хүргэчих юм

Даваа, Хонь сарын 31st, 2009

petroliumБензиний үнэ нэмэгдээд, уур хүргэчих юм.

Хурдхан шиг бензин хэрэглэдэггүй машин бүтээгээд, Монгол орноо нефтийн хараат байдлаас гаргах юм сан. (more…)