Мөнгө тойрсон мөлжүүртэй сэдвээр хүүрнэхүй
Пүрэв, Нохой сарын 11th, 2010
Эрхэм төрийн түшээдийн амласан их хэмжээний мөнгө одоогоор сураггүй байгаа ч гэсэн балга балгаар амсуулж байгаа хэдхэн төгрөгт нь манайхан туйлын ихээр баярлаж эрхэм гишүүдийн амлалтад талархаж суух юм.
Тэр дундаа тэтгэвэрийн хөгшчүүл тэдэнд бүр ихээр баярлаж дахин сонгоход ч бэлэн байна. Мөнгө хүний оюун ухаанаар тоглож чаддагийг бүгд ярилцах боловч хэн ч үүнийг зохицуулах алхам хийж хүч хүрэхгүйгээ мэддэг. Гэхдээ мөнгө хүчгүй үедээ хүчгүй болдогийг олон жилийн мөн Афганистаны тухай түүхэн баримтат киноноос харж байлаа. Уул овоо шиг хураалттай мөнгөний боолт задарч салхинд хийсч дээгүүр нь хүмүүс гишгэлж байхыг харж, түүний хэрхэн хүчгүй болдогийг олж мэдээд мөнгө хураагаад яах ч юм билээ гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэтэл түшээд мөнгөний хүчийг ард түмэнд мэдрүүлсэнээрээ гайхамшигтай. Үүгээрээ сайн тоглолт хийж байна. Ард түмэн ядуу тусам тэдний тоглолт илүү сайн болдог.
Төрийн албан хаагчдын цалинг 30% -иар нэмэгдүүлж байгааг хувийн хэвшлийнхэн болон ажилгүй иргэд шүлсээ гойжуулан харж юмны үнэ нэмэгдвэл яана гэхээс яс хавталж мөнгөний хүчинд дарамтлуулахаас айж байна. Манай нийт хүн амын талаас илүү нь хэтэрхий ядуу болсон учраас мөнгөний эсрэг чанга зогсож чадахгүй болжээ. Мөнгөнд дарамтлуулсаар байгаад бараг дасал болчихоод ямар гарц байгааг харах чадалгүй болсон байна. Мөнгө харвал нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй болсон энэ цаг хэдийд дуусах юм болдоо. (more…)













