Author Archive

Таксинд өрнөсөн яриа

Даваа, Бич сарын 27th, 2010
UB. traffic jam. UB

UB. traffic jam. UB

Нарлаг зуны өдрүүд өнгөрч налгар намрын өдрүүд аль хэдийнээ эхлээд дараагийн улиралтай золгох өдөр хаяанд ирснийг сүүлийн хэдэн өдрийн хүйтрэл бидэнд сануулж байх шиг. Ажлаа тараад хүйтэн байсан болохоор такси барьж гэрийн зүг явлаа.
Энэ бол Улаанбаатар хот, мэдээж, замын бөглөрөлгүй байна гэж юу байхав. Таксины жолооч нилээн бухимдалтайгаар ээ хөөрхий манай энэ хотын зам гэж тамаас ялгаагүй гэж хэлэхэд болохоор болж дээ гэж халаглав. (more…)

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийн асуудалд

Мягмар, Морь сарын 13th, 2010

Улаанбаатар хот орон сууцны хороолол дах хогийн цэг

Нийтийн эдийн засгийн боломж нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ихэсч, хатуу хог хаягдлын хэмжээг өсгөдөг. Хатуу хог хаягдлыг ихэнх хүмүүс хатуу шинж чанартай болохоор нь хор нөлөө үзүүлдэггүй мэтээр ойлгодог. Гэвч хатуу хог хаягдлын хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бидний төсөөлж байснаас ч илүү их гэдгийг судлаачид нэгэнт тогтоожээ. (more…)

Каошин хот-аялалын анхны өдөр: Хоол ба Нарны эрчим хүч

Ням, Могой сарын 13th, 2010

Тайвань дах аялалын анхны өдөр маань Формоса (Үзэсгэлэнт арал) арлын өмнөд хэсэгт байрлах Каошин хотоос эхэллээ. Каошин хот нь Тайваний хоёр дах том хот бөгөөд энэ орноор аяласан анхны сэтгэгдэл уг хотоос улбаатай. (more…)

Хог цэвэрлэх түр ажлын байрыг дүүрэг болгон бий болгох боломжтой

Мягмар, Луу сарын 25th, 2010

Solid waste supply employment

2010 оны 5 сарын 21-ний үд дундын үед “нисэх” рүү явж байлаа. Яармагийн замаар нисэх хүртлэх зам дагуу уут барисан ногоон хувцастай хүмүүс холхилдох нь хог цэвэрлэж буй хүмүүс. Явсаар нисэхийн цагаан хаалганы наах нь хүрч ирээд гэнэт тэдний хэн нэгнээс нь ярилцлага авъя гэж шийдлээ. Хүлгийн жолоог тэдний зүг эргүүлэн, ойролцоо нь очиж зогстол 50 гаруй насны гэмээр хөрслөг бор ах намайг угтан авлаа. (more…)

Nomadgreen-ийхэн Хустай нуруунд мод тарилаа

Лхагва, Луу сарын 19th, 2010

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч жил бүрийн 5 сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг бүх нийтээрээ (улс даяараа) мод тарих өдөр болгосон юм. Өнгөрөгч Бямба гаригт “Номадгрийн”-ий иргэний сэтгүүлчидийн төлөөлөл болон Гёте дунд сургуулийн сурагчид Хустай нурууны баруун урд энгэрт 100 ширхэг чацарганы мод суулгав. (more…)

Номадгрийний иргэний сэтгүүлчид Тайванд аялав

Мягмар, Луу сарын 18th, 2010

2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагт Улаанбаатар вокзалаас Nomadgreen-ий есөн иргэний сэтгүүлч Улаабаатар – Замын Үүдын чиглэлийн галт тэргэнд суусан нь Тайвань улсыг зорьсон аяны гараа байлаа. Орон нутгийн галт тэрэг өртөө дамжин, хүрд эргэх мэт дуугаа хүржигнүүлэн явсаар. Замын уртад аялалын хамт олон маань хоорондоо танилцаж, хөзөр тоглонгоо халуун яриа өрнүүлсээр оройн 11 цаг болж бүгд унтахаар хэвтлээ. Гүн нойрондоо орж амжаагүй байтал тоос үнэртэн хамар битүүрч, үс зунгааралдах нь говийн бүсэд орж ирснийг илтгэнэ. Шинэ өглөөг галт тэргэнд угтлаа. Бас л тэр болгон тохиохгүй агшин шүү. (more…)

БАЙГАЛЬД ХОР ХӨНӨӨЛ БАГАТАЙ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Лхагва, Бар сарын 24th, 2010

photo from http://zoieautocorner.files.wordpress.com/2008/03/green-cars.jpg

Техник технологи байгальд ямар ч хор хохиролгүйгээр хөгжих боломжгүй. Харин хохиролыг өчүүхэн бага хэмжээнд байлгаж болох юм. Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдраад даруй 5 дахь жилтэйгээ золголоо. Өнгөрсөн 5 жилд агаарын бохирдол гээч шийдвэрлэгдэж өгдөггүй асуудал болохыг олж мэдлээ. Шийдэж болмоор хэдэн хувилбарыг гаргаж ирэн, тэр шийдлүүдээ хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэрхүү оролдлогоос нь бодит үр дүн харагдаагүй гэдэгтэй нийслэл хотын хүн бүр санал нэгдэнэ. (more…)

МОНГОЛ -ХОТ УЛС БОЛОХ ЦАГ ОЙРТОЖ БАЙНА

Бямба, Хулгана сарын 23rd, 2010

Монгол улс 2.6 сая хүн амтай. Хүн амын бараг 50 хувь нь буюу 1.3 сая хүн ам улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Жил дараалсан ган зуд, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон шалтгааны улмаас орон нутгийн ард иргэдийн аж амьдрал муудаж Улаабаатарт суурьшихаар зоригсдын цуваа улам ихэссээр. Энэ их нүүдэл захын гэр хорооллын хүрээг улам тэлсээр. Өнөө гэр хорооллоос болж агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, хог хаягдал гээд тулгамдсан асуудлууд ар араасаа гарч ирж байна. (more…)

МОНГОЛЫН ЭРҮҮЛ БАЙГАЛИЙГ ИРЭЭДҮЙДЭЭ ҮЛДЭЭЕ

Бямба, Хулгана сарын 23rd, 2010

Duruu tsagaan lake

Дэлхийн болоод хүн төрөлхтөний  гарал үүслийг янз бүрээр тайлбарладаг. Үүний тулд төрөл бүрийн шашин, философи, түүх, палентлог, геологийн олон салбар судлагдахуунуудыг хүмүүс бий болгон түүгээрээ  дамжуулж өөрсдийгөө хэзээ үүссэн, эх дэлхийгээ хэдэн настай болохыг тайлбарлаж эхэлснээс хойш хэдэн зуун ард хоцорчээ. Эдгээр тайлбар онолуудаас аль нь чухам үнэн бэ гэдэг нь ярвигтай асуудлуудын нэг. Аль нь үнэнийг бид сайн мэдэхгүй ч, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотойгоор хөгжин дэвшсээр өнөөгийн энэ түвшинд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. (more…)

Та зөв хооллож чаддаг уу?

Бямба, Гахай сарын 12th, 2009

Хүнсний эрдэмтэдийн судалгаагаар 100 жилийн өмнөх нэг ширхэг алимны шимт чанар нь өнөөдрийн 39 ширхэг алимтай тэнцэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Энэ судалгаанаас харахад бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн дээрхийн адилаар шимт тэжээллэг чанараа алджээ. Гэвч 21-р зуун техник технологийн хөгжлийн эрин үетэй уялдаад хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл тоо хэмжээ ч бас эрс өссөн (зуун жилийн өмнөхтэй харьцуулахад). Мөнгөтэй л бол дуртай зүйлээ сонгож аваад идэх боломж нь хүн бүхэнд нээлттэй нийгэмд бид амьдарч байна. (more…)