Author Archive

Өгий нуурыг аваръя гэвэл “хөгшин Орхон”-ы ширгэсэн ундаргыг сэргээх хэрэгтэй

Лхагва, Нохой сарын 24th, 2010

Архангай нутгийн төдийгүй Монголын бахархал болсон үзэсгэлэнт газруудын нэг бол Өгий нуур. Гадаадын зочид заавал саатан Өгийд чуулах шувуудаар нь нүд хужирлаж, загасыг нь амтлаад морддог энэ сайхан нуурыг ёстой л дахин заяахгүй бурханы хишиг гэлтэй.

Олон сая жилийн өмнө тогтсон байгалийн үзэсгэлэнтэй томоохон нууруудын нэг учраас дэлхийд данслагдсан билээ. Ус намгархаг газар нь усны шувууд, биологийн бусад төрөл зүйлээр баялаг гэдгээрээ дэлхийд алдартай. Иймээс Өгийг 1998 онд Рамсарын гэрээнд бүртгүүлсэн байдаг.

Рамсарын конвенц гэдэг нь усны шувуудын амьдрах орчин болох олон улсад чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах олон улсын гэрээ бөгөөд ус намгархаг газрын экосистем дэх байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг дэмждэг конвенц аж. Монголын 11 ус намгархаг газар энэхүү Рамсарын гэрээнд бүртгэлтэй байдгаас гурав нуур нь одоогоор ширгэчихээд байгаа юм байна. (more…)

Монгол орон нүцгэрсээр л

Баасан, Нохой сарын 5th, 2010

Өөрт байгаагаа ямагт чамалдаг зантай монголчууд бид, манай хилийг даваад л Оросын нутаг нов ногоон, Байгаль нуурыг авч үлдчихгүй яав даа гэж өмнөх үеэ зүхэн, хүний нутаг руу шүлс унагадаг. Тэгсэн атлаа өөрийн эх орноо, багахан үлдээд байгаа унаган байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгүйг нь яана аа.

Монгол улсын ойн талбай нийт хэмжээ 19.0 сая га, үүнээс 13.4 сая га талбайг ой мод эзэлдэг гэх. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 8.6 хувийг эзэлдэг. Тийм ч учраас НҮБ-аас гаргасан жишгээр ойн нөөцөөрөө хомс орны тоонд багтдаг. Одоогийн албан ёсны тоо баримтаар бол Монгол орны 1.6 сая га мод устаад байна. Үүнд мэдээж уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа ч хулгайгаар огтолж зөөвөрлөх, түймэрт шатах гээд хүний хүчин зүйлсийн нөлөөнөөс шалгаалах нь дэндүү их билээ. (more…)

Эмийн ургамлын түүхий эд болгож гадагш зөөсөөр монгол бөхөн дуусах нь ээ

Баасан, Тахиа сарын 22nd, 2010

Дэлхий дээр нэн ховордсон, маш олон талын ач тустай ургамал, ан амьтад манайд байдаг байв. Даанч шуналд автсан харийнхан, тэдний гар хөл бологсод газар дээрх, доорхигүй устгаж цөлмөн дуусгах нь ээ.
Улаан номд бүртгэгдсэн, дэлхийд нэн ховордоод байгаа хавтгай, бөхөн, мазаалай, аргаль, янгир гэхэд Монголд л цөөн тоогоор үлдээд байна. Бөхөн гэхэд л дэлхийд 10 төрөл байсан бөгөөд эдүгээ найман төрөл нь устаж үгүй болжээ. Үлдсэн хоёрхон төрлийн бөхөнгийн нэг нь Орост, тухайлбал, Казахстан, Узбекстанд байдаг юм байна. Нөгөөх төрөл нь монгол бөхөн.

Цагтаа Монголын уудам газар нутагт хаа сайгүй сүрэглэн бэлчиж, анчдын хорхойг дардаг байсан энэ сайхан амьтан одоо найман мянга хүрэхтэй үгүйтэй үлдээд байгаа гэхээр дэндүү харамсалтай. (more…)

“Алтан дорнод Монгол”-ынхон Заамарыг сүйтгэх нь хэрээс хэтэрсээр…

Мягмар, Тахиа сарын 5th, 2010

Хайлаас шигүү ургасан, өмнө хойгуур нь гол, горхи урсан шуугисан, булаг шанд ундарсан байгалийн нэгээхэн үзэсгэлэн бүрдсэн нутагын нэг нь Төв аймгийн Заамар сум байлаа. Морьтой хүн харагддаггүй, тийм л өтгөн өвс ургамалтай байсан энэ нутагт  малчид үе дамжсан идээшин суурьшсаар иржээ. Өгөөж шим арвинтай, малын бэлчээрт нэн тохирсон нутаг болохоор уугуул ард нь “Тосон” нутаг хэмээдэг байв. Өнгөрсөн цаг дээр ярьсны учир нь өнөөдөр сайхан нутаг эрэмдэг зэрэмдэг болсонд өөрийн эрхгүй халаглана.

Заамарыг “элэг дотроо” эмтрүүлэн төнхүүлсэн Монголын анхны газруудын нэг гэж хэлж болно. 20 гаруй жилийн тэртээд энэ газарт алтны уурхай анх ирж алт олборлох болсон цагаас л алтны дон шүглэсэн бүхэн Заамарыг л зорьдог болсоноос эдүгээ “Тосон” нутагаасаа уугуул айлууд нь дүрвэсэн, энд тэндээс цуглаж буусан “нинжа”-нуудын шороон овоо, ухсан нүх болон хувирчээ.  (more…)

“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компаниуд Орхон голыг бохирдуулсныг тогтоожээ

Баасан, Бич сарын 24th, 2010

Монголын баруун хязгаарын таван аймгийн нутгийг дайран урсахдаа 13 сумын хүн, малыг ундаалдаг Монголын хамгийн урт гол бол Орхон. 1124 км замыг туулдаг Орхон голын ус цуглуулах талбай гэхэд л 132 мянган км квадрат хүрдэг гээд бодохоор бурханаас бидэнд хайрласан нэгэн хишиг билээ. Харин энэхүү түүхийн өлгий нутгийн маань өвөр хэвлийг сүүлийн хэдэн жил “Монгол газар”, “Бидний Уянга”, “Кеонардо”, “Алтан ёндоо”, “Домогт судар”, “Өрнөлт газар” хэмээх компаниуд ухаж төнхөөд дуусгаж байна. Өр нь өт шиг болсон “баячууд”-ын Түүхийн энэ өлгий нутгийн өвөр хэвлийг сүүлийн хэдэн жил “Монгол газар”, “Бидний Уянга”, “Кеонардо”, “Алтан ёндоо”, “Домогт судар”, “Өрнөлт газар” хэмээх компаниуд ухаж төнхөөд дуусгаж байна. Өр нь өт шиг болсон “баячууд”-ын өлөн сэтгэлд олон жил тахлуулсан Орхон гол маань өнөөдөр улаан “нулимсаар” “уйлж” байна. Орхон гол маань өнөөдөр улаан “нулимсаар” “уйлж” байна.       (more…)

Элсний нүүдлийг зогсоодог сөөгт ургамалыг өрх бүр тариад эхэлье!

Пүрэв, Бич сарын 23rd, 2010
photo by Otgoo

Erdenechuluun's garden, about 1000 trees here, photo by Otgo

Цаг агаарын өөрчлөлт, хүний хүчин зүйлсийн улмаас үүдэлтэй цөлжилт хүн төрөлхтөний сэтгэлийг зовоосон, мөнгө хөрөнгийг “үрсэн” асуудал болоод байгаа. Тэр дундаа манай улс дэлхийн анхаарлыг таатж буй улс орнуудын тоонд багтаж байна. (more…)

Хөрс бохирдож, ус ширгэсээр байхад ЗГ ашигт малтмалаас өөрийг үл өгүүлнэ

Даваа, Бич сарын 20th, 2010

Улаанбаатарчууд бид нэг бодлын нүгэл ихтэй улс. Учир нь та бид агаарын бохирдол, цэвэр усны нөөц багасахад ихээхэн дэм өгч байгаа бөгөөд  удахгүй байгаль экологийн хатуу нөхцөлийг туулж огт өөр “амьдралд” зохицон амьдрах нь тодорхой боллоо.

Сүүлийн жилүүдэд хорт бодисоор амьсгалж уушигны өвчлөлөөр дэлхийд нэгд жагсах нь холгүй болоод байгаа дүлий төртэй нийслэлчүүдийг хөрс, усны бохирдол зовоож эхлэв. Учир нь хөрсний бохирдол агаарын бохирдлоос дутахааргүй болсон байна. (more…)

Оршуулгын газраас ялгардаг хорт хийгээр бид амьсгалсаар байна

Даваа, Бич сарын 20th, 2010

Улаанбаатар хотын зарим гэр хороолол оршуулгын газартай нийлж, талийгаачдынхаа шарил дунд хүүхдүүд өсөн хүмүүжиж байна. Ажилгүй, орон гэргүй иргэд нь оршуулгын идээ будаа бараадан, архичид талийгаачдаа өргөсөн архийг хүртэнэ, мод банзыг нь түлнэ. Тэнд нэгээхэн сонин ертөнц буцалж байна. Хааяа телевизээр шарилын дэргэд гэрээ барьж, хөшөөний чулуун дээр тоглож байгаа хүүхдүүдтэй хийсэн ярилцлага сурвалжлага гардгаас өөр дорвитой арга хэмжээ авч байгаа нь харагдахгүй л байна. (more…)

Монголын цэвэр усны нөөцөд Оюутолгой аюул учруулж байна

Даваа, Бич сарын 20th, 2010

Монголын төр засаг хэдэн  арван их наяд гэдэг тооноос өөр юм ярихаа болиод удаж байгаа.  Монгол маш баян улс, хэдэн үеэрээ идээд баршгүй баялагтай.  Гадныхан биднийг ингэж “хошгоруулж” байна. Бид ч онигорч, гайхуулж, баярхаж байна. Газрын доорхиа баялгаа зөв зохистой ашиглаж чадвал Кувейт шиг амьдрах боломжтой гэж хөөрцөглөж эрдэс баялгаа олборлох хөгжлийн шинэ эрин үе рүү шуударлаа.

Гэвч ирээдүйд, хэдэн арван жилийн дараа ундны цэвэр усны хомсдолд орж, мөнгө байгаад ч ус нь олдохгүйд хүрнэ гэдгээ сайн ухаарахгүй байгаа нь гачлантай. Ус бол юугаар ч орлуулашгүй эрдэс баялаг, амьд байгалийг тэтгэгч. Усны үнэ цэнийг үнэлж баршгүй. Секунд тутамд өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг дэлхийн цэвэр усны нөөц хангаж дийлэхгүй болно гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа. (more…)

ХООЛОЙН ҮРЭВСЛЭЭР ХОТЫН ХҮҮХДҮҮҮД ХӨДӨӨГИЙНХӨӨС 15 ДАХИН ИЛҮҮ ӨВЧИЛДӨГ

Бямба, Бар сарын 6th, 2010

Удахгүй уушигны эмч хамгийн эрэлттэй мэргэжил болох магадлалтай. Жил бүр агаарын бохирдол, утааг багасгах зориулалтаар төсвөөс их хэмжээний мөнгө гардаг ч утаа багасгах нь байтугай үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Нийслэлийн иргэд бараг бүгдээрээ уушигны ямар нэгэн өвчинд өртсөн нь ойлгомжтой. Магадгүй арван жилийн дараа уушигны болон агаарын бохирдлоос үүдэлтэй хорт хавдрын өвчлөл дээд цэгтээ тулах биз ээ. (more…)