Мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийлээ
Ням, Нохой сарын 28th, 2010Дорнот, Хэнтий, Сүхбаатар аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтад /давхардсан тоогоор / мах, махан бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 39 хүнсний худалдааны төв, 329 хүнсний дэлгүүр, 14 мах боловсруулах үйлдвэр, 32 хиамны цех, 16 мах машиндах цэг, 23 мах, махан бүтээгдэхүүн ангилан савлах цех, 40 банш буузны цех, 20 мал эмнэлэг ариун цэврийн лабаоратори,127 нийтийн хоолны газар, 10 мал нядалгааны газар, 1197 мах, махан бүтээгдэхүүний лангуу, нөөцийн мах худалдан борлуулж буй 8 аж ахуйн нэгж, түүхий эдийн зах 3, түүхий эдийн цэг 4, түүхий эдийн агуулах 233, ясны үйлдвэр 5, өлөнгийн үйлдвэр 19, малын тэжээлийн үйлдвэр 4, ноос ноолуур угаах самнах сүлжих үйлвэр 3, өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэр нэгийг тус тус хамрагдсан байна. (more…)







