МОНГОЛЫН ЗАЛУУС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ НЭГДЛЭЭ

P1000338Дани улсын Копенгаген хотод НҮБ-ийн “Уур амьсгалын өөрчлөлт” дээд хэмжээний чуулган саяхан болж өнгөрсөнийг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. Энэхүү бага хуралд 192 орны 1500 төлөөлөгчид оролцсон. Энэ чуулганы үеэр дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа гэж хэлэхэд ч багадах уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Киотогийн Протоколийг шинэчлэх зорилготой байсан  юм.

Дэлхийн лидерүүд Копенгаген хотод цугларан чуулж буй энэ үед Монголын залуучуудын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан  юм.  Монголын байгаль орчны талаарх мэдээ мэдээллийг түгээдэг “Nomadgreen”  . веб сайтын иргэний сэтгүүлч залуучуудыг  зохион байгуулсан “Дэлхий дулааралд Монголын үзүүлж буй “хувь нэмэр”" сэдэвт цуврал арга арга хэмжээнийн эхнийх нь хэвлэл  бага хурал байлаа. Энэ нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг дэлхийн цаг уурын дулаарлын асуудалд хандуулах зорилготой байсан юм.

Харин манай багийнхны зохион байгуулсан дараагийн арга хэмжээ нь оюутан залуусын дуу хоолойг сонсгох явдал байлаа.

УУР АМЬСГАЛЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТЭЖ, ТАЙВАН БАЙДЛААР ЖАГСААЛ ХИЙЛЭЭ

Дэлхийнн цаг уурын өөрчлөлтийн талаарх санаа бодлоо илэрхийлэх Залуучуудын хөдөлгөөн өрнөж, байгаль экологийн зохистой байдлыг хадгалах  залуусын дуу хоолой  энэ өдөр Сүхбаатарын талбай дээр удтал цуурайтлаа. Уг хөдөлгөөнийг Монголын Ногоон Намын залуу гишүүд зохион байгуулж, Монголын залуучууд идэвхитэй оролцлоо.

Хасах 26 градусын хүйтэнийг үл ажиран залуучууд маань  бүтэн цагийн турш Сүхбаатарын талбай дээр 350 гэсэн тоо үүсгэн жагсчээ. Уг жагсаалын үеэр Дуурийн театарын хажуугийн 17 давхар барилгын орой дээрээс тэднийг зургийг авсан бөгөөд удахгүй энэхүү зургаа интернетээр цацаж, бусад улс орнуудтай нэгэн зорилгын дор нэгдэж буйгаа энэхүү зургаар харуулах аж.
MNG (2)
P1000339

Гадаа маш хүйтэн байсан учир залуучууд маань их даарсан харагдаж байлаа. Тэгсэн хэдий ч тэд нэгэн дуугаар”Уур амьсгалын өөрчлөлтийг бид өөрчилөх үү? өөрчилнө, бид чадах уу? чадна аа”хэмээн өөрсдийн уриаг давтсаар Сүхбаатарын талбайгаас Энхтайван найрамдалын ордон хүртэл алхсан юм.

Дараа нь тэд Энхтайван найрамдалын ордоны хурлын танхимд олон сонирхолтой лекц сонсож үйл ажиллагаагаа өндөрлөв.

MNG (11)

Оюутан залуусын тавьсан лекц, илтгэлийн зарим хэсгээс товчхон сонирхуулая.

“Эрт дээр үед Монголчууд зөвхөн жилийн гурван сар махтай хоол идэж, үлдсэн саруудад нь цагаан хоол, цагаан идээгээр хоололдог байсан. Мах идсэн саруудынхаа дараа удаан хугацаанд заавал цагаан идээ, цагаан хоол сайн идэж гэдэс ходоодоо цэвэрлэдэг байжээ…”

“13 дугаар зууны Монголчууд ухамсарын өндөр түвшинд байсан юм. Тэд одоогийн Монголчуудаас 4-5 дахин бага хооллож, ундаалдаг байжээ. Өвлийн улиралд өглөө нэг аяга цай ууж, оройдоо ганц хоол иднэ. Харин зуны улиралд ан ав хийгээгүй л бол цагаан идээгээр хоололдог байсан түүхтэй. Тийч учраас Дэлхий дахиныг байлдан дагуулж чадсан юм…”

“Энэтхэг хүн жилд ердөө таван кг мах иддэг, Харин Америк хүн жилд 100 кг мах иддэг.
Ерөнхийдөө бид хамаг шим тэжээлтэй зүйлсээ мал тэжээхад зориулаад дараа нь нядалж, махыг нь идээд өөрсдийгөө хордуулдаг…”

ОЮУТНУУДЫН ДУНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн “Монголын Ногоон Эвсэл” ТББ болон Тайвань дахь “Монгол, Түвдийн сан”- гаас хамтран хэрэгжүүлж буй иргэний сэтгүүл зүйн “Nomadgreen” төслийн залуу гишүүд 2009 оны 11 сарын 30-ний өдөр Хэвлэлийн бага хурал хийж, долоо хоногийн дараа Улаанбаатар дахь их, дээд сургуулиудын оюутныуудын хооронд “Даян дэлхийн дулааралд Монголын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулсан юм. Цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн зохисттой байдлыг хадгалах талаар оюутан залуусын экологийн мэдлэг  хийгээд илтгэх чадварыг сорьсон энэ тэмцээн улсын болон хувийн Их дээд сургуулиудын 7 баг  оролцлоо.

P1000295Илтгэлийн уралдаанд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг манай улсын нэрхүнд бүхий томоохон их, дээд сургуулиуд, мөн  ЭкоАзи дээд сургуулиас тус тус оролцож, МУИС нэг дүгээр байр, Эко Ази хоёр дугаар байр, Хөдөө аж ахуйн их сургууль гурав дугаар байр тус тус эзэллээ.

Энэхүү илтгэлийн уралдааныг зохион байгуулсанаараа байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуусын мэдлэгийн түвшинтэй танилцаж, бие биенээсээ мэдэхгүй зүйлсээ суралцаж, тэднийг ниймгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах бас нэг алхам болж чадсан юм.

“GTZ”- ЭЭС “КОПЕНХАГЕНД ЯГ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?” СЕМИНАР
Копенгаген хотод болж буй хуралтай зэрэгцэн бас нэг үйл ажиллагааг GTZ  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Копенгагенд юу болж байгаа вэ” гэсэн нэртэй оюутан залуус, ТББ-уудын гишүүд оролцсон нэг өдрийн семинарыг 2009 оны 12 дугаар сарын 13 –нд зохион байгуулав. Оролцогчидод тэнд чухам юу болж байгаа талаар мэдээлэл өглөө.
Семнарын үеэр өгсөн мэдээллээс та бүхэнд сонирхуулахад уг хурлаас шийдвэр гарах магадлал тун бага байгааг дурьдлаа. Учир нь хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах амлалтаа өгөх болон буурай орнуудыг дэлхийн дулааралтай тэмцэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр нухацтай хариу хэлж чадахгүй байгаа нь шийдвэр гаргахад саад учруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://en.cop15.dk/
Монгол услын хувьд, Монгол улсын ерөнхийлөгч бусад салбарын төлөөлөгчидтэй Копенгагенд дахь хуралд оролцоод ирсэн. Тэдний нэг санаа зовж байсан зүйл гэвэл хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг хүн амынх нь тоонд хуваах асуудал байсан билээ. Учир нь Монгол улс нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа нилээд дээгүүр байранд ордог.

P1000370Мөн семинарын үеэр орлцогчид GTZ , Германын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Барилгажуулалтыг дэмжих хөтөлбөр” -ийн хүрээнд барьж буй Эко Хаусд зочилон, танилцсан юм. Уг Эко Хаус хотхоныг Нисэхрүү явах замд барьж эхэлж байгаа ба эрчим хүчнийхээ 70-80 % -ийг нарнаас авах Германы технологийг ашиглан уг байшингуудыг барьсан аж. Тиймээс жилдээ ердөө л 370 орчим мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлөх юм.
Мөн дараа нь Улаанбаатар дахь цагаан хоолны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Монголын залуучууд нэг зорилгын дор нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Цаашид улам эрч хүчтэй, үе тэнгийнхнийгээ уриалан дуудсан идэвхитэй үйл ажиллагаа олныг зохион байгуулна гэдэгт иргэн би итгэлтэй байна. Би ч гэсэн тэдний нэг нь болсондоо баяртай байна.


the attachments to this post:

P1000370
P1000370

P1000295
P1000295

P1000295
P1000295

MNG (11)
MNG (11)

MNG (2)
MNG (2)

MNG (11)
MNG (11)

P1000339
P1000339

P1000339
P1000339

P1000338
P1000338

P1000338
P1000338


3 Comments to “МОНГОЛЫН ЗАЛУУС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ НЭГДЛЭЭ”

  1. eddie says:

    Nice to meet you. Where do you hope to work as an English Translator? Writing in your blog is good practice.

    Greetings from Bolivia,

    Eddie

    • odnoo says:

      Hello, thanks for your comment. it’s nice to meet you too. Actually i don’t have a blog yet but i would like to have one soon. If you have any advice, that will be great. At the moment i am a part of this citizen media project and translate posts into English and sometimes into Mongolian. I don’t think i will be a full time translator in the future. I am thinking of picking a different subject for my future study.
      Are you a blogger?
      Odnoo

Leave a Reply