УУЛ УУРХАЙН УХСАН НҮХЭЭР ДҮҮРЭН ЭХ ОРОН МИНЬ

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр уул уурхайгаас үлдсэн ухсан нүх овоолсон шороогоор дүүрсэний дараа засаг төр минь арга хэмжээ авах юм шиг санагдах боллоо. Яагаад гэвэл өдөр тутмын хэвлэл өөр олон төрлийн мэдээллийн хэрэгслээр уул уурхайн нөхөн сэргээлт хийхгүй байгаа тухай ярьсаар байтал дээдсийн чих дөжирч, ард түмэн ч яав гэж асуухаас залхсан юм шиг байна. Энд тэндгүй ухсан нүх овоолсон шороо…

Уул уурхайн ямар ч компани байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж тэдний зөвлөгөөгөөр нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөгөө загварчилж, төлөвлөдөг байх учиртай. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ бол домог болсон асуудал. Нөлөөлөх байдлын үнэлгээний компаниуд уул уурхайн компаниас хэдэн бор төгрөг салгаад тэдэнд материал хүлээлгэж өгнө, тэгээд болно. Хөндлөнгийн хяналт байхгүй. Ер нь үнэлгээний компани яаж нүд хуурах нь өөрсдийнх нь ур чадвараас хамаарна. Олон үнэлгээ хийсэн компани сайн гээд сонгогдоно. Тэд домоглож сурсан хүмүүсийг улам л давруулж хэтэвчийг нь зузаатгана. Өгсөн авсандаа өлзийтэй гээд худалдаачид зарсан барааныхаа мөнгөөр бараагаа адисладаг шиг л хоёр талдаа ашигтай хийгээд дуусна. Нөхөн сэргээлт цаасан дээр явагдаж, компанийн  захирал болон байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний ширээний нүднээс хааяа нэг гарч салхилах далимдаа албаны  хүмүүсийн нүдэнд харагдаад өнгөрнө. Түүнийг хэрэгжүүлэх сонирхол компани удирдлагуудад байхгүй. Учир нөхөн сэргээлт хийх нь асар их мөнгө төгрөг зарцуулсан ажил болдог нь олсон орлогын тал хувийг аваад явчихна гээд айгаад нүдээ таглаад өнгөрнө.

Дараа нь нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу уул уурхайн компаниуд ажиллаж байгаа эсэх нь хэнд ч хамаагүй, мэргэжлийн хяналт очино тэд бас аргацаана. Ийм л гинжин урвал эргэлдсээр ажил амьдрал өрнөсөөр, байгаль орчин доройтсоор байна даа. Хаа сайгүй ухсан нүх овоолсон шороо түүнийг хараад сэтгэл өвддөг хэд билээ. Тэр өмгөөлөөд байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй зөвхөн байгалиа гэсэн сэтгэлтэй нэгэн. Тэр хүмүүс нилээд дуугарч байгаад үгийн сонсох хүнгүй болохоор тэгсхийгээд тэмцэлээ зогсооно. Алтыг нь  аваад авдрыг нь хаяах сэтгэлээр уул уурхайн компаниуд хандаж байна. Дээрээс нь нинжа нар бүр нэмрээс болж ухсан нүхийг сэдрээж байдаг. Компаниуд бид нөхөн сэргээлт хийсэн нинжа нар дахин ухсан гэдэг шалтаг олчихоод хээв нэг ярьж суух нь хүчтэй хүчгүйдээ гэгчийн үлгэр болж байна.

Уул уурхайн компаниуд ашгийн төлөөх байгууллага ашиг олж байвал тэд сайн ажиллаж байна. Мөн тэдний ихэнхи нь гадаадын иргэд байдаг учраас буцах эхнэрт үнээ нийлэх хамаагүйн адил сэтгэхүйтэй. Яагаад гэвэл тэд энэ оронд тодорхой хугацаанд амьдарна тэгээд чадлынхаа хирээр юмаа аваад буцна, тэд өөрсдийн эх оронтой. Тэр эх оронд цаг ямагт тэднийг хариас олзтой ирэхийг хүлээн суугаа улс, үндэстэн, гэр бүл нь байдаг. Тэд мөнгөтэй эсвэл мөнгө босгож чаддаг учраас монголын хөрс шороо хоосрох, цөлжих ер хамаагүй, дахиад дэлхийн өөр нэг өнцөг буланд ядуу буурай байгалийн нөөцөө ашиглаж чадахгүй ард түмэн рүү очиж баахан мөнгө хаяаад баялаг авна. Энэ бол тэдний алтан дүрэм. Тиймээс Монгол хүн л дуугарах тэмцэх хэрэгтэй болж байна.  Гэтэл дуугардаг хэдийгээ мөнгөний хойноос л хөөцөлдөн юм хийж байгаа юм шиг олон нийтэд мэдээлж байгааг юу гэж ойлгох вэ?  Байгал орчин гэж дуугараад хэдэн төгрөг олоод дуугүй болчихдог мэтээр боддог хүмүүсийг тийм мөнгө олох хэрэгсэл болгож чаддаг бол та өөрөө байгал орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэр мөнгө олоход хамтран оролцоож гэж хэлмээр байна.

Үүний өмнөх нэгэн нийтлэлдээ зээрийн сүрэг хуйлран бэлчээрлэдэг байсан Мэнэнгийн тал одоо юу болсон би бичиж байсан. Тосны хайгуулын  дүүрэн, дүүрэн тостой ухсан нүх, алтын уурхайн “хөндий хоолой” алтны уурхайн мөнхийн дагуул нинжээ нарын гар аргаар ухсан цооног гээд тоочоод байвал дуусахгүй.

Цаашилсаар хойч үе минь эх орноо их зохиолч Нацагдоржийн “Миний нутаг”-аас олж хардаг болбол яанаа. Тэр сайхан дүрслэлийг шүлэг  л авч үлдэж дээ гэх цаг ер нь бол их ойрхон болсон гэхэд хилсдэхгүй болжээ.

Монголчууд бидэнд эх орноо гэсэн сэтгэл их дутагдаж байна.  Тухайлбал, нинжаа нар дураар дургиж техникийн нөхөн сэргээлт хиймэр аядсан газрыг араас нь очоод ухаад хаячихна. Тэгээд хавьтсан ойртсоныг элдэвээр доромжлон айлгаж, сүрдүүлж ёстой нэг засаг захиргаагүй авирлана. Яаж зохицуулахаа ч мэдэхгүй дэмий л цагдаа авчирч айлгана. Нөгөө хэд чинь цагдаа нартайгаа тохиролцоод ажлаа амжуулж, архиа уугаад найрлаж бүгд найрамдах улсын дайтай загнах юм даа.  Эд нараас яаж салах тухай бодохоор хүний эрхийн асуудал руу яах ч аргагүй орчих юм


the attachments to this post:

MRS 085
MRS 085

MRS 085
MRS 085


No Comments so far.

Leave a Reply