V БОГД 150 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН ХУВЬ ЗАЯАГ ОЛЖ ХАРСАН

Одоогоос яг 20 жилийн өмнө буюу 1989 оны 12-р сарын 9-нийн өдөр. Энэ бол Монголын Ардчилалын түүхийг эхлүүлсэн өдөр. Хаагдмал битүү нийгэмд гэнэтийн асар хүчтэй тэсрэлт болж хүний эрх, эрх чөлөөг боомилсон хуучин нийгмийг халах тухай уриа, мэтгэлцээн хичээлийн тэнхим, оюутны ширээний ард тасралтгүй өрнөж, Сүхбаатарын талбай дээр залуусын цоглог дуу хоолой, “Хонхны дуу”-тай хамт цуурайтсан тэр цагийг эргэн санацгаая. Ардчилалыг анх санаачилсан тэдгээр залуус бидний үеийнхэн байсаан.
Уг нь энэ удаад ардчилалын 20 жилийн ойн тухай бичих гээгүй юм. Ардчилсан хувьсгалын тухай тэртээ 150 жилийн өмнөөс зөгнөн хэлсэн их хутагтын тухай өгүүлэх энэ нийтлэл маань санаандгүйгээр ардчилалын “төрсөн өдөр”тэй давхцаж таарсан тул билэгшээж үүнийг тэмдэглэлээ.

Монголын түүхэнд тод мөртэй, шашин соёлын тэргүүн, гэгээрсэн хутагт хувилгаадын номлол, ирээдүйг зөгнөсөн бошигийг уншигчдадаа хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Дэлхийн дулаарал, байгалийн элдэв гамшиг энэ бүхэн хүн төрөлхтөнийг айдаст автуулж байгаа өнөө цагт хутагтуудын хэдэн зууны тэртээх гэрээслэл хүмүүст нэгийг бодогдуулах болов уу.
Өмнөх нийтлэлдээ VIII Богд Агваанлувсангийн гэрээслэлийг хүргэсэн. Энэ удаад V Богд Цүлтэмжигмэд ирээдүйг хэрхэн харж юу гэж айлтгасныг сонирхуулая.

1820 онд тавхан настайдаа Монголд заларч бурханы шашны тэргүүн Жэвзүндамба хутагтын хувилгаан V Богд хэмээн өргөмжлөгдсөн Лувсанцүлтэм бээр ердөө 28 –хан насыг насласан хэдий ч бурханы шастир номыг хичээнгүйлэн судалж, эгэл даруухан амьдрахдаа Гандантэгчилэн хийдийг төрөл бүрийн эрдэм ухааныг сургах төв болгохыг зорьж байжээ. Төрөлхийн эрдэм тодорхой, зөн билэг саруул тэрбээр монголын шашин ирээдүйн тухай бошгоо олонтаа айлдаж байсан байна.
Залуухан Богдын 26 насны сүүдэр тохиосон 1840 оны хаврын тэргүүн сарын шинийн долооны шөнө гэнэт санаанд нь буусан онгодоор 「Орчлонгийн сав шиминй дуулал」 хэмээх алдарт зохиолоо бичжээ
… Эвдэрч үл дуусах сав ертөнц
Энэлж үл дуусах шимийн амьтан
Эргэж үл дуусах гаслант орчлон
Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ….
хэмээн орчлон ертөнцийн юмс үзэгдлийн зөрчил тэмцэл, жам ёс, үнэн төрхийг тодорхой өгүүлсэн энэхүү бүтээл нь дорнын утга зохиолын санд түүнийг нэрийг мөнхөлсөн байдаг.

Харин бид түүний ирээдүй цагийг харж илтэд оносон номлолоос нь энд илүүтэй сонирхуулахыг хүслээ. 「Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд」 хэмээх эл номыг эмхэтгэн гаргагч бурханч лам Пүрэвбат, өргөн олон түмэн зориулсан номын хурим дээрээ V Богд бошгийг олонтаа дурьдаж байсан.
Тавдугаар Богдын ирээдүйг харсан бошгод Монголын туулж өнгөрүүлсэн түүхийн нэгэн хэсэг тов тодорхой өгүүлсэн нь гайхмаар. Уншигч та үүнийг өөрсдөө уншиж мэдсэний хойно чухам ямар ямар үйл явдлыг хэрхэн онож хэлсэнийг тунгаах буй за хэмээн илүү тайлбар хийхээс зайлсхийв.

Ишлэл 1, /хуудас 119-120/. … хожим төмөр бичин жилд /1920/ цаг урваж хямрах буй. … Тийн цөвүүн цаг нөмөрсөн төмөр тахиа жил /1921/ хүн бүхэн шулмасын цэрэгт хөтлөгдөн маш олон хүн шулмасын цаазаар үхнэ. ….Хаад ноёд муу нэрийн төдийгөөс өөр юу ч үгүй болох.
Усан нохой жил /1922/ буюу түүнээс хойш шар, хар бүгдээр цэргийн нэр хүлээн авч, цэрэгт морь хүн олноор дайчилагдъюу.
Модон хулгана жил /1924/ Монголд шашны наран харанхуй болж сүм хийд цэргийн балгас болох.

Ишлэл 2, /хуудас 123-124/ … тэр цагт бурхан шүтээнүүд бүгл тахилын орноос зайлна. Амьтан ард бүгдэд үзэгдэхгүй нуугдана. Чойр дацангууд таван ботийн судруудыг сайтар боогоод битүүмжлэх болно. Бөө хэмээх тарничны номын сангийн ам нээгдэж хар зүгийн тэнгэр лусыг авралын орон хэмээн шүтнэ.
Шашныг эвдэгчид шашин барина. Дээрэмчин хулгайчид ноён түшмэл болно. Шашны дээд хутагт хувилгаадын сэтгэл зовж өеөдөх болно.

Ишлэл 3, /хуудас 125/ Морин жилийг үзсэн бүхэн /1990/ сайн хувьтай, аяа гайхамшиг. Монгол оронд хойд зүгээс наран ургаж, өмнө зүгээс шашны наран мандан ургах цагт бадамжунайн нууц тарнийн ном дэлгэрэх магад. …Тэр цагт цог төгөлдөр Очирваань бурханд залбиран түүний номлолд шамдагтун.
Ишлэл 4, /хуудас 126/. Түвдийг хятадууд боолдоо оруулмуй. Хар зүгийн хааныг цагаан зүгийн хаан дийлмүй. Би ч гэсэн дэлгэрүүлсэн шашныхаа дайсны голт зүрхийг дармуй. Тэнгэр дийлэх болтугай. Өлзийхутаг орших болтугай.
…Хувь дутуу хүнд энэ номыг бүү үзүүл, цааш бүү дамжуул…
Харин хувь сайтай хүмүүст үзүүлбээс Шамбал дор төрмүй.
Ум сайн амгалан болтугай.


8 Comments to “V БОГД 150 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН ХУВЬ ЗАЯАГ ОЛЖ ХАРСАН”

  1. Za zailaa says:

    Юу вэ? Ийм сайтан дээр буддын шашны тухай бичээд яах вэ дээ. Гажигтай авгай вэ? ер нь хутагт хувилгаад гэж юу байсан юм. Тухайн үедээ мунхаг ардуудыг хуурч амар хялбар амьдарч байсан нийгмийн хувалзнууд л байсан. Нэг баримт хэлхэд их хэлмэгдүүлэлтийн үед тийм л гоц, ид шид тэй байсан юм бол тэр хувалзнууд яахаараа 50, 60н мянгаараа Социнтернийхэнд хядуулдаг байнаа. Худлаал байсан байхгүй юу. Одоогийн лам нарыг хар юу гээ д байгаа нь мэдэхгүй хэдэн төвд ном уншаад л хүмүүсийн зүгээр луйвардаж байна ш дээ. Буддын шашинтай орнуудыг хар Балба, Бутан, Түвд гээд л дэлхийн 200 аад улсын хамгийн ардаас л жагсдаг гуйлгачин улсууд л байна ш дээ. Ер нь жаахан үеээ мэдэрч юм бичмээр юм. Ер нь бол ийм новш дахиж битгий бич за. Өөрөө цаасан дээр бичээд өөрөө юмуу, эсвэл хүүхэдүүддээ л уншуул. Би лав хэнд ч хэрэггүй хог гэж нэрлэнэ. Олон хүн надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

    • Жэнни says:

      Ээ хөөрхий энэ хүний тархи нь үхэж, үнэний өөдөөс юу ч хийж чадахгүйдээ ичсэндээ ямар их дэмий хараал урсгана вэ? Хутагт хувилгаадын тухай тэвнийн үзүүрийн чинээ ч ойлголтүй ийм нөхөр уруудан доройтохоос өөр замгүй биз. Дорд биетэн өмнө зүгийнхнийг шүтсэн нөхөр байх нь ээ дээ.

    • shinee says:

      Za Zailaa guai, ta sain bn uu? manai ene site bol irgen hun uzel bodloo cholootei ilerhiildeg talbar yum. Eh oron, baigali delhii, us und, uur amisgaliin uurchlult zereg hun bidend hamaatai asuudluudiig busdiin sonort hurgeh zorilgotoi soyolch bolovson handlagiig deedeldeg setgel zurh niilsen humuusiin biy biye hundetgeh zarchim deer tulguurlaj yavdag medeelliin site. iim buduuleg, balmad ug helleg, ter tusmaa huvi hun luu dairch dovtolson shuumj ur dund hurehgui. esregeer n ta bidentei negdej uuriin duu hooloigoo busdad hurgehiig urij bn. Bayralalaa

  2. Boum says:

    Таны саналыг хүндэтгэж бна, гэвч харицааны соёл гэдэг нэг зүйлийг энэ сайтэн дээр анхаарч ажиллах хүсэлтэй байгааг минь анхаарна уу.
    Хэрэв бид эзэн Чингисийн удам юм бол сэтгэл зүрхээрээ бие биенээ хайрлаж дэмжинэ гэж Таны хэлээд буй “хувалзнууд” номолдог юм.
    Ногоон эвсэл

  3. Narantsogt says:

    Өөрийн хувийн үзлээ дэндүү бүдүүлгээр ингэж илэрхийлж болохгүй ээ. Энэ материал хүн болгонд таалагдах албагүй байх. Тиймээс үзэл бодлоо соёлтойгоор илэрхийлж бас бичиж байх хэрэгтэй. Та ямар ч шашинг шүтэж болно. Шашныхаа үзэл бодлыг нийтлэл бичсэн сэтгүүлч рүү хувийн бодлоор дайрч давшлах нь зохисгүй гэдгийг анхаараарай. Доллар биш учраас хүн болгонд таалгадах албагүй гэдгийг хэлмээр байна.

  4. portnoy says:

    Wow. I hope he did not foresee the death of human kind.

  5. tuul says:

    hi, ene nomiig haanaas olj boloh we mgl bichgeer garsan bdg uu eswel tuwd heleer bichigdsen bdg uu zereg tailbar oruulj tus bolooch

Leave a Reply