Бид Туул голоо харсаар байгаад хатааж ширгээх үү?

зураг: www.uukhai.com
Хатан тунгалаг 「ижий」 минь амь тасрах вий. Битүү шугуйн дунд шуугин хүрхэрч байсан Туул минь нүцгэн бургасны цаанаас урсах төдий цайна. Тэрээр ёолон уйлж байна… Ам нь өмөлзөн амьдралд хорогдох хүмүүн шиг. Тэр цэлэлзэн урсахыг хүснэ. Гэсэн ч тэрээр халуун усны газар, хир буртгаасаа салдаг угаалгын машин, автомашин угаалгын газар, хогийн цэг, хорхог боодог хийж архи дарс сөнгөдөг уушийн газрын гээд дэндүү их ачаандаа сульджээ. Хүмүүс түүний хатаж гандсан зовлонг огтхон ч мэдрэхгүй, тоохгүй байна. Туул минь хүмүүн бидэнд ихэд гомджээ…. Нэг л өдөр биднийг орхиход бэлэн байна. Тэр цагт нийслэлчүүд бид яах вэ?
Өнөөдөр голын голдрил нь тасарч, хааяахан бороо орохоор амь сэлбэдэг болсон. Тэгтэл Улаанбаатар хотын сая гаруй хүн ам, 20 мянган үйлдвэр, аж ахуйн газрууд, 400 га усалгаатай газар тариалан, 330 мянган тоо толгой мал сүрэг, дулаан цахилгааны гурван станцын усан хангамж зөвхөн Туул голоос хамаардаг. Туул голын сав газрын эх нь Хан Хэнтийн дархан цаазат газар буюу бидний сайн мэдэх Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байдаг. Энэ орчим нь тусгай хамгаалалтанд байдаг боловч аялал жуулчлалын томоохон бааз суурь болон гадаад дотоодын амрагч жуулчдын гол цэг болсон.
Дэлхийн банкны байгаль орчны мэргэжилтний хийсэн судалгаагаар Туулын эх саваар 2600 гаруй хүн байнга оршин сууж, 50 мянга гаруй мал сүрэг тогтмол бэлчээрлэн, 180 зочид буудал, аялал жуулчлалын бааз ажиллан, жил бүр гадаад дотоодын 130 гаруй мянган жуулчид амардаг байна. Энэ бүсээс жил тутам 20 мянган килограмм жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамал, самар түүдэг бол 3300 куб метр дүнзэн мод бэлтгэж, ойролцоогоор 170 мянган га газрыг бэлчээрийн зориулалтаар ашигладаг аж.
Мэдээж энэ бүгд Туул голын эхийн экосистемд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Гэтэл Монголын засгийн газраас Туул голын ай савыг хамгаалахад хөрөнгө мөнгө зарцуулдаггүй нь ихээхэн хачирхалтай. Тэгэхээр бид Туулаа аврах уу, харж байгаад хатааж ширгээх үү? Хур хайрлаач хэмээн хурмастад найдах уу? Бид ус уухаа болихгүй юм бол Туулаа л аваръя. Зөвхөн голын эх сав гэлтгүй бүхэлд нь тусгай хамгаалалтанд авъя. Туулыг нөхөн сэргээн хөрсийг нь моджуулъя. Химийн хортой, хоргүй бохир хаягдлаа суваг хоолой татан Туул руугаа цутгахгүй байя, үлдсэн жаахан бургас модыг тасдчин огтлохгүй байя, элс хайргыг нь ухаж ачихгүй байя. Ядаж хогноос нь салгая.
the attachments to this post:









Yes it is true. We were blessed to have this gorgeous river which can tell a history for many years. But we do not pay any attention to this River. We have to protect it and fight to inherit it to our young generation clearly. Hey, Mongolians, specially Ulaanbaatarians let's raise your voices!
Туул голоо хатааж ширгээхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Энэ талаар төдийлөн санаа зовнидоггүй хүмүүсийн тархинд эх орон, байгаль экологио гэх сэтгэлийн үрийг хэрхэн суулгах вэ? Монгол улсын иргэн бүр, залуу хүн бүрийн Монголоо гэсэн халуун сэтгэлийг NOMADGREEN-ийнхэн хүсэж тэдгээр хүмүүсийг хайж байна.