Байгальд ээлтэй буянт үйлийг бүтээгч эмэгтэй, Бяцхандай

byatsgandaaНамрын дунд сарын дундуур Сонгино хайрхан дүүргийн Баянхошуу дахь Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Бяцхандайтай уулзах завшаан тохиолоо. Энэ шалмаг хөдөлгөөнтэй дунд  насны эмэгтэй 1990 онд ХААДС-ыг төгсөн сургуульдаа үлдэж шавь бэлтгэх ажлаас гараагаа эхэлсэн тэрээр зах зээлийн шаардлагаар 1999 онд “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ байгуулан өөрийн дүүргийн ажилгүй, ядуусын орлогыг нэмэгдүүлэх, тэдний зах зээлд хөлөө олоход туслахын төлөө өөрийн чадах бүхнээ зориулахаар шийджээ.

Зорьсон тэмүүлсэндээ тууштай тэмцдэг энэ эмэгтэй ТББ-аа  хөл дээр нь босгож,  олон удаагийн дараалласан сургалтаар дүүргийн болон Улаанбаатар хотын 5000 гаруй иргэдэд  ногоо, жимс, мод тарих дадал эзэмшүүлжээ. Тэдний ихэнхи нь өдгөө олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлан хашаандаа дүүрэн ашиглан ногоо, жимс тариалж өөрийн өрхийн орлогыг нэмэгдүүлж байгааг харсан миний бие тэдний энэхүү амжилтад бахархах сэтгэл төрсөн юм.

Түүний хийсэн бүхэн ядууралыг бууруулах, цөлжилтийг сааруулах, хөрсний эвдрэлээс хамгаалахад чиглэж байдаг. Тэрээр донор байгууллагуудаас 2-20 сая төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Түүний энэ их хөдөлмөрийг “Дэлхийн эмэгтэйчүүдийг дэмжих сан” үнэлэн оны дэлхийн шилдэг 10 эмэгтэй  шагналыг 2003 онд авсан. Энэ шагналыг тухайн улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулахад оруулсан хувь нэмэрийг үнэлэн жил бүр дэлхийн шилдэг 10 эмэгтэйг шалгаруулдаг зарчимтай юм байна. Мөн 2006 онд нобелийн шагналд нэр дэвшигч 1000 эмэгтэйн нэг болсныг тэмдэглэсэн үнэмлэх хүлээн авсанаа үзүүлж байна. Энэ эмэгтэй үнэхээр ажил хэрэгч бүтээлч хүн.

Тэрээр төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аргачилал, хүмүүстэй ажиллах, сайн дурын ажилтан ажиллуулах өөрийн гэсэн маш нарийн ур ухаатай нэгэн. Улаанбаатар хотын ихэнхи хашаанд нэг гэр эсвэл нэг байшин, нэг буланд нь явдаг, явдаггүй машинын сэг байдаг. Бусад зайг талбайг ашигладаггүйгээс гадна хөрс нь тагтаршсан нэг ч ургамлын үндэс үлдээгүй мэт нүцгэн газар байдагийг уншигч  төсөөлж байгаа байх. Тэр алга дарам газрын доройтол хотын үзэмжид таагүй нөлөөтэй. Мөн тухайн орчинд өсч байгаа хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөлөхгүй. Зуны халуун наранд нүцгэн хөрс улайдан халахад хүмүүний сэтгэл ч бас таагүй л байдаг. Хашааны орчин хүний оюун санаанд маш их өөрчлөлтүүдийг бий болгодог билээ. Хашааны орчинг ногооруулж, амьд болгосноор хүн гоо зүйн үнэлж баршгүй таашаалыг авдаг.

Бяцхандай гуай сайн сайхан орчинг бий болгох, тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд их тустай ажлууд олныг хийжээ. Энэ их үйлс нь Монгол орны байгалыг хамгаалах , цөлжилтийг бууруулахад өөрийн гэсэн өнгө аястай хувь нэмэр оруулж байна. Суралцагсад нь аль хэдийн сайн ногоочин болоод өөрийн шавийг төрүүлж эхэлсэн байна. Шавь нарын ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхэн, тахир дутуу хүмүүс. Тэд эрүүл саруул хүмүүстэй адил ажил эрхлэж чадахгүй ч экологийн эрүүл хүнсийг бусдаас дутахгүй  хэрэглэж даджээ.

Өөрийн амьдралыг гэрэл гэгээтэй, зорилготой болгосонд урамшин багшдаа баярлан талархаж яваагаа илэрхийлсэн нэгэн шавь,  сайн дурын сургагч багш Нямсүрэнтэй уулзав. Тэр 10 жилийн өмнө ажлаа хийж яваад осолд орсон. Цахилгаанчин мэргэжилтэй тэрээр машинд дайруулж хөдөлмөрийн чадвараа алджээ. Түүнээс хойш гэр бүлийн хүн  нь амьдралаа арай ядан залгуулж байсан тэр үед ногоочин мэргэжлээр үндсэн мэргэжлээ сольсноор түүний амьдрал эрс дээшилсэн гэж ярьж байна.  Одоо тэр 0,02 га газраас 3 орчим сая төгрөгийн орлого олж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг,  мөн жилийн бүх улиралд өөрийн тарьсан органик хүнсний ногоо хэрэглэж байгаадаа ихэд сэтгэл хангалуун,  Бяцхандай багшдаа үргэлж баярлаж явдаг.  Холоос хайгаад ч олохгүй ийм их туршлагыг Монгол орон даяар дэлгэрүүлэх хэрэгтэй байх.

“Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн энэ эмэгтэй цаашид бүлэг, нөхөрлөл бий болгож тэднийг доноруудаар тэтгүүлэх тал дээр олон зүйл санаачилан ажиллаж байна.  Ганцхан жишээ дурьдахад  Английн сайн дурын байгууллын ажилтан Хэлэн Колонг өөрийн ажилд туслуулах, түүний туршлагаас суралцах зорилгоор хамтран ажиллаж байна. Ийм чадварлаг эмэгтэй донорууд тусламжийг өөртөө бус бусдын тусын тулд зарцуулж байгаа нь өөрий эрхгүй миний сонирхолыг татсан.

Яг амьдрал дээр, төслийн хүртээмж арай өөр байдаг үнэн төрхийг энэ эмэгтэй өөрчилж байх шиг санагдлаа. Үнэхээр бусдын сайн сайханы төлөө ажиллаж чадаж байна. Энэ эмэгтэйг дэмжих хүмүүс байвал дараахь хаягаар arvingerel@yahoo.com холбоо барьж болно. Тус холбооны тэргүүн сургагч багш, сайн дурын ажилтан хэнээс нь ч зөвлөгөө хүссэн тэд маш эелдэгээр харьцах чадвартай болсон байна.


the attachments to this post:

byatsgandaa
byatsgandaa


5 Comments to “Байгальд ээлтэй буянт үйлийг бүтээгч эмэгтэй, Бяцхандай”

  1. naraa says:

    iim saihan uils buteej baigaa Byatshandai egcheer baharhah segtel turluu..bi ta buhnees zuvulguu avch holbootoi ajillahiig husch baina.yagaad gevel nadad hogoo tarij baisan jaahan turshlaga bgaa buguud mod tarih bas uuriin jijig aj ahuitai bolj ger buliin hamt ajillan urhiin orlogoo nemegduulehiig husch baina.nadad arga zamiig ni zaaj ugch tuslaj demjine gedegt itgej bna.

  2. Portnoy says:

    This is a wonderful project with a wonderful leadership behind it. Thanks Ariungerel for bringing us this story!

  3. Eddie says:

    Greetings from Bolivia. Thanks for providing translations, it really allows more people to read and find out more about Mongolia. Best wishes.

  4. This women is wonderful! God blessed her so she could bless others!!

  5. Boum says:

    We should do more advertisement, that kind of work of citizens and try to get more followers. The government support those activities be giving low interest rate loans and making workshops, also many support from international organisations, but it reaches just few people of this poor society, 34% official poor, which means low than 2 US$ income per day and 40% endangered to be poor, which means 3 US$ income per day.
    How can this country survive, if the richness would be given for rich and corrupt people and mass would be keep just for thinking about stomach.
    Green Coalition

Leave a Reply