АЛТНЫ УУРХАЙН БОХИР УС ОРХОН ГОЛЫН ЧУЛУУДЫГ ЦАГААН СУДАЛТАЙ БОЛГОЖЭЭ
Энэ удаа Орхон голыг хараад бас л цочирдов. Өмнөх нийтлэлдээ та бүхэнд алтны уурхайн бохир ус Орхон голыг ямар өнгө төрхтэй болгосоныг зураг болон нутгийн иргэдээс авсан ярилцлагаараа хүргэсэн.
Алтны уурхайн энэ аймшигт үйлдлээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.
Мэдээж усны түвшин зун байснаасаа доошилсон байв. Харин голын том чулууд бүгд цагаан судалтай болчихсон цагаан хар өнгөөр алаглаж харагдах юм.
Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол нөгөө голын эх дээр байрлах алтны уурхайнуудын хоёр сарын өмнө бохир усны далангаа нээснээс үлдсэн ул мөр.
Орхон гол болон Орхоны хөндийг Монголчууд бид андахгүй мэднэ. Энэ газар бол олон зуун жилийн түүхтэй газар билээ. Чингис хаан 1220 онд Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг байгуулах зарлиг гаргаж байсан.
Цагтаа хэр баргийн жолооч гаталж чаддаггүй ширүүн урсгалтай гол байсан гэдэг.
Эдгээр алтны уурхай нь намар орой болж, цаг хүйтэртэл алт олборлоно. Өвөл ичсэн тэд дараа жил дахин гарч ирээд ийм зүйл хийнэ гэж бодохоор дотор харлах шиг болж байна.
Орхон гол хоёр салаа болон урсдаг бөгөөд хүмүүс Хөгшин Орхон, Залуу Орхон гэж нэрлэдэг. Хөгшин орхон явсаар бидний мөн л сайн мэдэх Өгий нуурыг усаар тэтгэдэг. Өгий нуур бол энгийн нэг нуур биш, 129 төрлийн ховор, нэн ховордсон усны шувууд нүүдэлдэг ховор газар гэдэг нь тогтоогдсон. Гэтэл сүүлийн жилүүдэд Өгий нуур маш ихээр ширгэж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлсэнээр нуур гаралтгүй болж, Хөгшин Орхон гол татарч нуур өөрийгөө цэвэрлэх чадваргүй болжээ. Усаар тэтгэгч ганц гол нь иймэрхүү хүнд байдалтай байхад энэ нуур яаж ч ширгэхгүй байхав дээ.

the attachments to this post:
















Та одоо болиочээ. Та нарыг ингэж дүгнэлт мүгнэлт гэж балайрч байх хооронд тэнд ус ширгэлээ. Анхнаасаа цагдаа, УМХГ. УМБГ та нар авилга авч газрын зөвшөөрлийг батлалцчихаад одоо юу гээд солиороод хулаа шалгалт хийж яваад байгаан. Очоод баахан зугаалж архидаж байгаад л ирдэг юм байналээ. одоо ирчээд битгий яухал юм яриад байгаачээ МИНИЙ МОНГОЛ ЭХ НУТАГ МИНЬ ҮР ХҮҮХДҮҮДЭД МИНЬ САЙХНААРАА ОЧООСОЙ ГЭЖ ХИЧНЭЭН МӨРӨӨДӨЖ БАЙНА. ТЭД МААНЬ БАЙГАЛИЙН САЙХАНД ЗУГААЛЖ АМРАХ ХУВЬГҮЙ БОЛОХ ЮМУУ. ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ АРИУН ДОГШИН БАЙГАЛЬ ЭХ МИНЬ өөрсдийгөө сайд дарга нарт өргөмжилсөн мөнгөөр бүгдийг хэмждэг дарга нарыг өршөөгөөрэй! Эх Орон Таньдаа Мөргөму!
МИНИЙ МОНГОЛ ЭХ НУТАГ МИНЬ ҮР ХҮҮХДҮҮДЭД МИНЬ САЙХНААРАА ОЧООСОЙ ГЭЖ ХИЧНЭЭН МӨРӨӨДӨЖ БАЙНА. ТЭД МААНЬ БАЙГАЛИЙН САЙХАНД ЗУГААЛЖ АМРАХ ХУВЬГҮЙ БОЛОХ ЮМУУ. ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ АРИУН ДОГШИН БАЙГАЛЬ ЭХ МИНЬ өөрсдийгөө сайд дарга нарт өргөмжилсөн мөнгөөр бүгдийг хэмждэг дарга нарыг өршөөгөөрэй! Эх Орон Таньдаа Мөргөму!