Хямд эрчим хүчнйи эх үүсвэртэй бол цэвэр агаартай өвөлжиж болно

maglev2Агаарын бохирдолыг багасгах талаар зөндөө бодон интэрнэтээр хэсч байтал MAGLEV гэгч нэгэн сайхан салхин сэнс олж харлаа. Миний л мэдэхийн хамгийн үр ашигтай боломжийн салхин сэнс гэвэл энэнээс өөр алга.

Хүчин чадал нь ч их сайн юм. Эрхэм дээдсүүд агаарын бохирдолыг бууруулахын тулд олон шат дараалсан арга хэмжээ авна л гэх юм, чухам яг ямар алхам хийж байгаа юм бол бүү мэд. Хааяа нэг дулаан гэрийн бүрээс тарааж өгч байна л гэнэ, утаагүй зуух зарна л гэнэ.

Яахав гэрийн бүрээс нь боломжийн л юм, харин тэр утаагүй зуух, өндгөн түлш нь шал худлаа. Үр дүн дэндүү бага. Хичнээн жил иймэрхүү маягаар үргүй зардал гарган утаатай тэмцэх вэ?

Сүүлийн 5 жил утаа, харин ч  ихэссэн. Миний л бодлоор олон жил үр дүн багатайгаар ингэж их мөнгө зарж байхаар шуудхан том төсөлд томхон шиг мөнгө хаяад хийчихсэн нь дээр санагдах юм.

Жишээлбэл түрүүний дурьдсан MAGLEV хэмээх салхин сэнсийг хотынхоо ойролцоо “зориглоод” барьчихвал тун боломжийн гэж бодогдоод байна.

Би ашигт үйлийн коэффицент өндөртэй иймэрхүү сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хотынхоо утаанаас хэрхэн салж болохыг өөрийн бодсоноороо та бүхэнд толилууья. Англи хэлтэй залуус шууд интернэтээс хайгаад уншаад шинэ санаа гаргаад ирэх байлгүй дээ, харин гадаад хэлний бэрхшээлтэй нөхөддөө зориулаад хааяадаа шинэ дэвшилтэд технологийн талаар мэдээ бичиж байхаа амлая.

Ер нь бол MAGLEV нь бусад уламжлалт салхин сэнснээс маш олон давуу талтай юм байна. Хэвтээ биш босоо тэнхлэгийн дагуу эргэдэг учраас салхи аль ч зүгээс салхилсан ямар ч киль/чиглүүлэгч/ ашиглахгүйгээр эргэх боломжтой. Хэт хүчтэй салхинд эвдрэх магадлал ч бас бага.

Хамгийн гол нь цахилгаан үүсгүүрийг эргүүлдэг сэнс нь өөрөө соронзон дэрэн дээр тогтдог тул үрэлтийн хүч нь бараг л тэг  /0/ гэж ойлгож болно. Тиймээс ердөө 1.5 м/с хурдтай салхинд ч гэсэн эргэж л байдаг аж. Хэр барагийн сэнс ийм багахан салхинд эргэдэггүй. Мөн 40 м/с салхинд хүртэл тэсвэртэй. Соронзон дэрний хувьд цахилгаан соронзон бус, неодиуман соронзыг ашигладаг тул анхдагч цахилгаан үүсвэр шаардагдахүй. Энэ нь дан ганц урсгал засварын өртөгийг багасгаад зогсохгүй, эдэлгээний хугацааг уртасгахад гол үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн том салхин сэнс дээд тал нь тавхан мегаватт эрчим хүч гаргаж байна. Тэгвэл ганцхан ширхэг босоо тэнхлэг бүхий MAGLEVсэнс нь нэг гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай нь үнэхээр гайхалтай. Нэг гигаватт цахилгаан эрчим хүч гэдэг маань 750,000 айл өрхийг хэрэгцээг ханганаа гэсэн үг.

Тэгвэл манай Улаанбаатарыг Утаанбаатар болгоход гол үүргийг гүйцэтгэдэг  80,000 гаруй гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээг хүссэн хэмжээгээр нь хангаж чадна гэсэн үг.  Энэ нь цаанаа цахилгааны үнийг асар ихээр хямдруулах боломжтой бөгөөд ингэлээ гээд цахилгаан үйлдвэрлэгч компани дампуурахгүй. Яагаад гэвэл тэдэнд нүүрсний өр төлбөр гэх зүйл байхгүйтэй холбоотой.

Тэгээд ч салхи гэдэг бол байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөц учраас шавхагдана гэж  үгүй. Зарлага гээч зүйл бараг байхгүй, зөвхөн орлого л ороод байна гэж ойлгож болно. Мэдээж хэрэг элэгдэж гэмтэх үед нь цөөхөн засвар хийнэ. Гэхдээ байнга эвдрээд байхгүй шүү дээ. Хэрэв манайд ердөө ганц ширхэг тйим салхины цахилгаан станц барьчихвал цахилгаан эрчим хүчний үнэ асар ихээр хямдарч, айл бүхэн цахилгаан халаагуурыг дуртайя тавина.Нүүрс түлж утаа баагиулах шаардлаггүй болно гэсэн үг.

Дээр нь өөр нэг сайхан мэдээ дуулгахад энэхүү сэнс нь 500 жил ашиглагдах боломжтой аж. Энгийн салхин сэнсийг бодвол цахилгаан үйлдвэрлэлтийн багтаамж 20 хувь илүүгээс гадна 50 хувь хямд өртөгөөр эрчим хүч үйлдвэрлэнэ.

Хоёр жилийн өмнө энэ сэнсийг Америкт баригдан туршигдаж байна гэж дуулсан, тэгвэл одоо манай урд хөршид аль хэдийнэ ороод ирчихэж. 2007 оны 11 сарын 5-наас эхлэн БНХАУ-ын Zhongke Hengyuan Energy Technology компаний дээрх салхин сэнсийг 400 сая юүаний хөрөнгө оруулан барьж эхэлжээ. Харин турбиныг нь АНУ-ын Аризона мужийн MagLev Wind Turbine Technologies компанид хийлгэж байгаа юм байна.

Энэхүү технологи нь АНУ-д анх удагаа 1кв токыг 1центтэй тэнцүүлсэнээрээ ихэд алдаршсан тенхологи ажээ. Мэдээж хэрэг энэ гайхалтай бүтээлийг бүтээхийн тулд мөнгөний асуудал яригдаж эхэлнэ. Бидэнд одоо маш их яригдаж байгаа ашигт малтмалын ашгаас үүнийг хийцгээе гэж ихэнх нь хэлэх байх.

Гэхдээ би арай өөр аргаар хөрөнгө босгож барьсан нь дээр гэж бодож байна. Дайны үед хүн бүр эх орноо хөл дээр нь босгохын тулд өөрсдийн хувь нэмэрээ чадах чинээгээрээ оруулдаг байсан. Тэгвэл яагаад одоо тэгэж болохгүй гэж? Тэртээ тэргүй бид энэ янзаараа хөгжихгүй яваад л байвал дайны үеийн эдийн засагтай орон шиг л дампуурна. Угаасаа унаж яваа эдийн засгаа харсаар байгаад унагаж байснаас алдсан ч оносон ч үзээд алдах л хэрэгтэй. Айж алдахаар ,үзээд алд гэж үг байдаг шүү дээ.

Гадаад ертөнц хаашаа ч хөрвөж мэдхээр байгаа өнөө үед яадгийг,  зоригтойхон үзээд л алдах хэрэгтэй. Тэгээд ч хүн бүр эх орныхоо эрчим хүчний салбарт хувь нэмэр оруулсанаараа Монголынхоо уужим хөх тэнгэрийг үргэлж хөх чигээр нь авч үлдэхээс гадна сар бүр оруулсан хувь хэмжээнээс хамааран ашгаа аваад байх боломжтой болно.  Ингэснээрээ цөөхөн хэдэн цаасны төлөө байгалаа хордуулдаг алтны, модны, нүүрсний нинжа нарын тоо ч бас цөөрнө.

Тэр цагт ганцхан уул уурхай, цөлжилт гэсэн 2-хон л асуудлыг шийдэх үлдэнэ. Товчхондоо бол би ийм л зүйл боддог. Харин та нар юү гэж бодож байна залуусаа?

Өөрөөр амьдраад үзвэл уг нь их зүгээр шүү, хэхэхэ.  Хүн бүр өдөрт 100 төг хандивлаад байвал байвал бидэнд гарзгүй хирнээ эх оронд маань их том хувь нэмэр болох юм шүү дээ.


the attachments to this post:

maglev2
maglev2

maglev_wind_turbine
maglev_wind_turbine


7 Comments to “Хямд эрчим хүчнйи эх үүсвэртэй бол цэвэр агаартай өвөлжиж болно”

  1. Dexter says:

    Ene chin ih huchtei sain salhin sens bna. Mongoldoo barichihval zugeer l sanagdaj bna

    • Odnoo says:

      Yr ni salhin sensuud mash ih ach holbogdoltoi. Unetei bailaa ch gesen busad erchim huchnii uusverees hed dahin iluu, baigali orchindoo eeltei. Tegeed uug ni manaid gadaaddiinhan zunduu l sanal bolgodog ym shig bnlee.

  2. Davkas says:

    750000 urhiin neg udriin hereglee yum uu? Tiim bol ene chin MGL-d gants baihad l barag bugdiig ni hangah yum baina

  3. Portnoy says:

    It is such a encouraging idea!

  4. Boum says:

    Super again, this wind power station are reality today and we must find way and solution to make it possible for Ulaanbaatar, we would take care on that and asking you friends of nomadgreen to work with us close on that issue.
    Green Coalition

  5. Ninj says:

    vneheer saihan sanaa bn shvv. demjih l heregtei

  6. ijargal says:

    negiig barisan bhad ain

Leave a Reply