Орчуулгын алдаа
Аялалын хоёр дахь өдөр бид Тайван дахь Түвд- Монголын хэргийг эрхлэх хороон дээр уулзалтад очлоо. Тус хороон дээр биднийг угтаж авсан хүмүүсийн дунд Баатар Хай хэмээх монгол нэртэй хүн тааралдсан нь Тайваны монголчуудын нэг аж.
Түвд Монголын хэргийг эрхлэх хорооны Ерөнхийлөгч Су-До Као хэмээх залуухан эр цаад талын өрөөнөөс гарч ирж манайхантай мэндчилэн нэрийн хуудасаа солилцоход мөнөөх хуудсан дээр “cabinet minister” /сайд/ гэсэн үг бичээстэйг үзээд жаахан гайхш төрсөнөө нуух юу байхав. Гэтэл өнөө хүртэл миний мэдэхгүй явсан нэгэн сонирхолтой түүхийг хожим нь мэдсэнээ энд үл өгүүлэн аялалыг талаар сурвалжилгаа үргэлжлүүлье.
Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, төр засгийн зүгээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат тэргүүтэй таван хүн, ТББ-аас “Ногоон эвсэл”-ийн тэргүүн О.Бум-Ялагч тэргүүтэй дөрвөн хүн оролцсон юм.
Уулзалт хятад хэл дээр явагдсан тул орчуулагчид найдахаас өөр аргагүй болов. Орчуулга бүдэг бадаг, тулга тойрсон хэдхэн үгэнд эргэлдээд байлаа. Аялалын багийнхан орчуулагчийнхаа чадварт бүгдээрээ эргэлзэж эхлэв. Ч.Бат дарга ууртай байгаа нь царайнаас нь илт. О.Бум ч түүнээс дутуугүй бухимдсан юм. Харин Тайвань нөхөд маань л тайван байгаа харагдсан.
Богинохон өрнөсөн албан ёсны уулзалтын дараа ноён Су-До Као англи хэлээр ярьсан нь бидэнд арай илүү ойлгомжтой байдлыг үүсгэв.
Дэлхийн хаана ч аялсан хүмүүс англи хэлээр бие биенээ сайн ойлголцдог. Тийм ч учраас аялагчдын хувьд
англи хэлний мэдлэг нэн тэргүүний шалгуур байдаг. Тайванд аялсан манай багийнхны олонхи нь хятад хэл мэдэхгүй боловч англи хэлээр бараг бүгд ойлголцож байлаа.
Тайваньд англи хэлээр ярьдаггүй хүн гэж бараг байхгүй. Хар захын наймаачин хүртэл сайн ярина. Тийм болохоор бидний аялалд хэлний саад бараг байгаагүй гэж болно. Цөөн хэдэн уулзалтыг эс тооцвол ажил хэргийн бараг бүх уулзалт ярилцлага англи-хятад хэл дээр өрнөсөн юм.
Харин дан хятад хэлээр явагдсан хоёр удаагийн уулзалтын дараа манай багийнхан орчуулагчийн чадварт нэлээд шүүмжилтэй хандаж байсан юм. Бидний дунд хятадаар бага зэрэг ярьчихдаг ганц нэг хүн байлаа. Тэдний хэлснээр манай орчуулагч 「мянган тонн хог хаягдал гэхийг 「нэг тонн」 гээд л аваад хаячихаж. Мөн тэрээр албан ёсны нэр томьёо огт мэдэхгүйн дээр, монгол хэлээ ч муу мэддэг бололтой. Тухайлбал хороо, дүүрэг гэж юу байдаг, аль нэгж нь том болохыг ч ойлгохгүй байсан нь орчуулгад нь нэлээд хүндрэл үүсгэв. Орчуулагч бүсгүй Хүмүүнлэгийн их сургуулийг дүүргээд Тайванд хэлний сургуульд сурч байгаа оюутан аж.
Орчуулагчийн ажил хүнд хэцүү. Тэр тусмаа хоёр улсын хоорондох албан ёсны уулзалт дээр орчуулга хийнэ гэдэг хариулагатай даалгавар.
Эцэст нь хэлэхэд гадаад хэл үзэх сайн хэрэг. Гэхдээ эх хэлээ муугүй мэддэг байх нь чухал. Олон хоногийн турш орчуулагч хийхдээ бидний зүгээс өгсөн зөвөлгөө, шүүмж, тоглоом шоглоомын хооронд хэлсэн үгс түүнд нэлээд том сургамж болох байх аа.
Хойч үе маань гадаад улс оронд сурч боловсрохын зэрэгцээ эх хэлээ бас сайн эзэмших хэрэгтэй юм.
the attachments to this post:











ee dee, sanal neg bn. eh helee medehguigeer hari heliig medne surna gedeg yu l bol. manai hel hichneen saihan aylguulag bilee. ugiin san baylag, davhar utga arvin. bolovsroliin systemd tsetserlegiin bagachuudad mongol hel zaaj bgaa zarim bagsh nar helgii, dulii baih tohioldol taarch l bn. eniig salbariin humuus anhaaraasai bilee.
orchuulgiin turul humuusiin ihewchlen gargadag aldaag bas heden turliin orchuulga baidgiig helj uguuch please tani yarij bgaa yostoi unen hamgiin gol ni zaluusdaa ene tuhai medleg uguh l heregtei l dee
hi, sanaa bodloo ilerxilsend talarxaj bnaa. Egch ni odoo yu xelex v dee, he he,
Yaxav ganz zuil xelexed mongol xelee medexgui bol gadaad xelnees orchuulga xiine gej yu bxav dee.
Ex xelee sain meddeg xun busad xeliig ch sain surdag…, sain bichdeg, bas sain yaridag…
Gadaad xeleer yarij oilgox neg xereg, teriigee mongol xeleeree xurvuulen ilerxiilne gedeg iluu ur chadvar shaarddag.