Уул уурхайн компаниудаас 84 дахин их төлбөрийг гэр хорооллынхон ундны усандаа төлж байна
Ус нь дэлхийн экосистемийн бүрэн бүтэн тогтвортой байдлын үндэс, хүн төрөлтхний эрүүл аж төрөх, чанартай амьдралын баталгаа болдог. Өнөөдөр дэлхийн 40 гаруй орны 2 тэрбум хүн хязгаарлагдмал хэмжээний ус хэрэглэж байгаа бол 1.1 тэрбум хүн ундны усаар дутагдаж байна.
Ус бол зөвхөн тодорхой хүрээ, хязгаарын хэмжээнд нөхөн сэргээгддэг нөөц юм. Дэлхийн усны эргэлтийн хөдөлгөөнд давстай ус үлэмж хувийг эзлэх бөгөөд амьдрал тэтгэх цэвэр ус нь маш хомс, олборлоход хэцүү байдаг.
Дэлхийн усан мандал нь ойролцоогоор 1386 сая км3 усны нөөцтэй. Үүний 97.5% нь ундны хэрэгцээнд ашиглах боломжгүй давстай ус, 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны үлэмж хувь нь (68.7%) нь Антрактид, Хойд мөсөн далай, уулархаг бүс нутгуудын мөнх цас, мөсөн ууланд агуулагддаг. Түүнчлэн нийт цэвэр усны 29.9% нь гүний усны сав газруудад агуулагддаг аж. Манай дэлхийн нийт цэвэр усны зөвхөн 0.26% нь нуур, усан сан, гол мөрөн гэх мэт гадаргын усанд ногдож байна.
Гүний усны тогтолцоо нь дэлхийн цэвэр усны нөөцийн үндсэн сан буюу стратегийн нөөц болдог. Усны нөөцийн хуваарилалт нь геологи, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалж бүс нутгууд болон дэлхийн улс үндэстнүүдэд ихээхэн ялгавартай байдаг. Усны хүрэлцээгээр дэлхийд хамгийн баян газар бол нэг хүнд жилд 10.767.857 м3 усны нөөц ноогддог Гринланд бөгөөд харин хамгийн ядуу газар нь нэг хүнд жилд 10 м3 усны нөөц ноогдон 180 дугаарт бичигдсэн Кувейт улс юм. Монгол улс нь жилд нэг хүнд 13.739 м3 ус ноогдох агаад 182 улсаас 56 дугаарт бичигддэг, усны багавтар нөөцтэй орон билээ.
Монголд нийт 599 км3 ус байдгаас нууруудад 500 км3, мөстөлд 62.9 км3, гол мөрөн, тэдгээрийн газрын доорх усны тэжээл 34.6 км3 ус байна. Манай орны ус ашиглалт ба хэрэглээ жилд дөнгөж 0.5-0.7 км3 байгаа боловч голын сав газрын хөрс, ургамлын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны улмаас усны горим, нөөц, чанарт учруулах нөлөөлөл ихэссээр байна. Үүний тод жишээ нь 2003 онд Байгаль Орчны Яамнаас гадаргын усны судалгааг үндэсний хэмжээнд явуулсан дүнгээс харагдаж байна. Судалгааны дүгнэлтийн товчоог дор үзүүлэв:
- 1995 оны судалгаанд 5565 гол бүртгэгдсэнээс 683 нь, 9600 булаг шанд бүртгэгдсэний 760 нь ширгэж алга болжээ.
- Уул уурхайн олборлолтын явцад 29 гол хэт бохирдолтой болсон гэж бүртгэгдсэн байна.
Хэмжилтэд хамрагдсан 1400 гол горхины 1278 нь 4м3/с хүртлэх урсацтай, дөнгөж 58 гол 10м3/с – дээш урсацтай байна. Үүнээс үзэхэд манай орны гол мөрний урсацын 90 орчим хувийг 4м3/с хүртлэх урсацтай горхи, жижиг голууд бүрэлдүүлж байна. Энэ нь гадаргын усны нөөцийг хамгаалахад горхи, жижиг ба бага голуудыг хамгаалах нь хамгийн чухал болохыг харуулж байна.
Усны нөөцийг ус хангамж, үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалтаар өргөнөөр хэрэглэж байна. Монгол улсын усны хэрэглээний 20% нь гадаргуугийн усны нөөцөөс, харин үлдсэн 80%-ийг гүний усны нөөцөөс олборлодог.
2000 онд монгол улсын хэмжээнд 0.50 км3 ус авч ашигласан байв. Усны хэрэглээг салбараар нь харуулбал:
- 18.1% хүнс ба ахуйн хэрэглээнд
- 39.3% үйлдвэрлэлд
- 24.0% мал аж ахуйд
- 17.4% хөдөө аж ахуйн усжуулалтад
- 1.2% хотын ногоон байгууламжид хэрэглэгджээ.
2003 оны Монголын Хүний Хөгжлийн Илтгэлт Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугчид дунджаар өдөрт 250-450 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын оршин суугчид өдөрт 8-10 литр ус хэрэглэдэг гэсэн харьцуулсан тооцоо гаргажээ.
Гэр хорооллын иргэд ус бага хэрэглэдэг боловч орон сууцанд суугчдаас илүү өндөр үнээр усаа худалдаж авдаг. Тэдний усандаа төлж буй төлбөр нь аж үйлдвэр болон уул уурхайн компаниудын 1000 литр усын төлбөрт төлж буй үнээс 84 дахин их байна.
Дөрвөн гишүүнтэй нэг айл өдөрт 30-40 литр ус хэрэглэдэг бөгөөд дунджаар үнийн 40% нь хоол унд хийхэд, 30% угаалгад, 20% гар, нүүр, үсээ угаахад, 10% нь аяга таваг угаах болон бусад хэрэглээнд зориулагддаг гэсэн тооцоо одоогоос 6 жилийн өмнө гарчээ.
the attachments to this post:









Super and we should try the wonderfull articles also in mongolian net users home page, how could be done ? Boum
I think first of all we should invite more Mongolian bloggers to read our posts and also ask them to join Nomad Green. By building our reputation step by step we can achieve greater targets.
Boum, can you translate just the topic of this post for me?
Bi. chi usni talaar her sain medeh ve gej neg zaluugaas bi asuulaa
Nogoo zaluu. Usiig medehgui hen baidag ym be gej hariullaa.
Unendee ter zaluu usni talaar ochoon barimt meddeg ajee. Hamgiin sonirholtoi ni ter zaluu onooh sain meddeh usaa arig gamtai hereglehiig ogt husdeggui hun baij bilee. Tegehleer ter zaluu usni talaar medeh zuil ochuuhen todii baihgui gesen ug. Usiig gedeg hun tuuniig hairlaj, gamtai herefledeg ym.
saihan niitlel bna. Gehdee zovloj helehed mini bodloor barimt huurai bna. Chi edgeer barimtig ooriin uzel sanaagaar bayjuulj ogoh heregtei baih. Tegvel ulam sonirholtoi bolno. Gehdee ene mini bodol shu.
Baigali orchnoo hamgaalj hairlatsgaay, hvmvvs hairlah heregtei gej yaridag awch yag nuhtsul yamar bgaag n meddeggvi, tiimees iim vnen too barimttai medeelliig ih tarhaaj anhaaral handyylah n zuw!
hi. dajgui niitlel bna, too barimt sudalgaag buh talaas ni sain haritsuulsan bna. sanaa nemhed yaj hemneh ystoi we humuusiin uhamsart yug suulgah ystoi we, yawal usiig humuus hairladag boloh we, zohistoi hereglee, mon tsewer usnii noots barag bhgui uls oron bdagshdee ter ulsuud herhen yaj asuudla shiiddeg manai oron tuuniig heregjuuleh bolomj geh met sonirholtoi medeelel ooriinhoo sanaa zergiig nembel bur goy boloh bh gej bodoj bna. chamd amjilt husey
Gaihamshigtai sanaa ogson bayrlalaa. Also thanks a lot for your comment