Цөлжилтөөс сэргийлэх цорын ганц арга бол Ойжуулалт

Өнөөдөр бидний өмнө ой модоо хамгаалах авч үлдэж чадах уу гэсэн хойшлуулшгүй асуудал тулгарч байна. Цөлжилт хуурайшилт ,ган гачиг нүүрлэх нь ихэссээр.Энэ бүхний гол шалтгаан нь явж явж хүмүүс бидний байгалиа хайрлахгүй байгаагаас үүдсэн гэдэгтэй та санал нийлэх бизээ.

Ой мод бол дэлхийн экосистемийг бvрдvvлэгч, хvчилтөрөгч vйлдвэрлэгч, бөгөөд гvний ус татаж, хөрсний шимт чанар сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг олон давуу талтай.narsoijuulalt4

Яг одоо ой хамгаалах, нөхөн сэргээн тарих ажлын хүрээнд юу хийж байгааг Ойн газраас тодрууллаа.

Ойжуулах ажлын vр дvн 70-80 хувьтай байна. Айлуудаас тарьсан модыг нь 400-800 төгрөгөөр улс худалдан авах журмыг эхлvvлсэн. Мөн бvрмөсөн орхигдоод байсан тариан талбайд ойн зурвас байгуулах ажил Атрын III аяны хvрээнд нааштай болсон. Ингэснээр шимт хөрсийг салхинд хийсэхээс хамгаалахын зэрэгцээ өндөр ургац авах нөхцөл бvрдvvлдэг ач холбогдолтой. Монгол орны нутаг дэвсгэрийн 70-90 орчим хувь нь их бага ямар нэгэн хэмжээнд цөлжөөд байна. Vvнээс 50 орчим хувь нь цөлжилтөд хvчтэй нэрвэгдсэн.
Цөлжилтийг бууруулах ажлын vр дvн олон салбараас хамаарна. shinesoijuulalt хэрэгжсэнээс хойш одоо хvртэл говийн бvс нутагт нийт 1000 гаруй га талбайд мод тарьсан. Ой хээрийн бvсэд 12000 гаруй га талбайд мод тарьж, урьд жилvvдэд 5000-8000 мянган га-г ойжуулдаг байснаасаа илvv үр дүнтэй гэж тус салбарынхан үзэж байна.
Энэ жилээс засгийн газраас ойгжуулах ажилд онцгой анхаарч нилээд хэдэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.Үүний нэг нь “Чацаргана” төслийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд ээхний ээлжинд 20 мянган гектар талбайд чяцаргана тариалж,түүнийг боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөжээ.Ойг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг компаниуд байдаг боловч хөл дээрээ босч чадаагvй байна.

Барилгын компаниуд зөвшөөрөл авахдаа гаднаа ногоон байгууламжтай зураг гаргадаг. Тэгээд ойгоос мод ухаж авчраад суулгадаг. Өнөө суулгасан мод нь нэг их удалгvй vхдэг. Ингэж жамаараа ургаж байгаа модыг хотод авчран үхүүлж, том том ухсан нvх ойд vлдээж байгаа нь хэр оновчтой шийдэл юм бол?

Зурагийг татаж авсан :http://www.oimod.mn/


the attachments to this post:

narsoijuulalt4
narsoijuulalt4

shinesoijuulalt
shinesoijuulalt


One Comment to “Цөлжилтөөс сэргийлэх цорын ганц арга бол Ойжуулалт”

  1. kaieteur says:

    Tree planting and reforestation is the way to help prevent deserts advancing.
    http://bit.ly/8wkCMT

Leave a Reply