20 мянган хун чуулдаг Ганга нуурыг тойрсон 21 булаг шандаас ердөө 3-нь үлджээ
Азид 500 гаруй сөнөсөн галт уул байдгийн 118 ньСүхбааар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг. Дарьгана, Эрдэнэцагаан сумын заагт орших Шилийн богд уул, Дарьгангын Алтан овоо, яруу найрагчдын нэрлэсэн “мянган уулсын орон” гэгдэх тал нутгийн намхан уулс бол тэрхүү сөнөсөн галт уулсын төлөөлөл бөглөө.
Шилийн Богд нь Хятад улсын хилээс гуравхан км-ын зайд оршино. Дарь уул, байгалийн үзэсгэлэнт Ганга нуурыг тойроод 21 булаг шанд оргилж, нуурын усыг тэтгэдэг, намартаа 20 мянган хун чуулдаг байсан газар билээ.
Одоо дөнгөж Баянбулаг, Оргихын булаг, Хараатын булаг гурав л үлдэж бусад нь ширгэжэээ. Ганга нуур урд захаасаа элсэнд түрэгдэн 250 метр, усны харуулын цэгээс дотогшоо 20-25 м татраад байгаа гэнэ. Зун зундаа суурь сууриар адуу нууранд орж өнждөгөөс малын шивтэр баасанд нуурын ус бохирдон өөрийгөө цэвэрлэж чадахаа больжээ.
Дарьганга сумын төвийн хойморт дүнхийх Алтан овоо, Дарь уул цөлжилтөд өртөж, бэлээсээ эхлэн хүн малын хөлд талхлагдаж байгааг харж болно.
Өнгөрсөн зун Алтан овооны тахилга болсон. Дөрвөн жилд нэг удаа болдог овооны тахилгад ойролцоогоор 100.000 хүн оролцсон гэж сонсогдсон.
Цөлжилт эрчимтэй явагдаж буйг илтгэх уртын урт элсэн судал сумын төвийн дундуур дайран өнгөрөхдөө зам даа тааралдсан ногоон зүлэг ширэгийг идсээр элсэн далан үүсгэж байгаа нь харагдана. Овоог тойрон гороолох мөргөлчин олон хийгээд морьтой машинтай уралдан давхилдан наадамчин хөлд талхлагдсан хуурай шороо агаарт дэгдэж өчүүхэн салхи гарах төдийд элсэн шуурга нүүр нүдгүй чихэж эхэлнэ.
Яг овооны бэлээр дайран урагш үргэлжлэх уртын урт элсэн судлыг хараад, хэдэн зууны туршид талын монголчуудын нүдсэтгэлийг баясгаж асан энэхүү баян бүрд удалгүй эзгүй элсэн цөл болон хувирах гамшигт сүйрэл хэдийнээ эхэлснийг хараад өөрийн эрхгүй сэтгэл түгшсэн сэн.
Ийнхүү чимээгүйхэн нүүрлээд буй сүйрлийг зүгээр хараад суухыг үл тэвчин, төрж өссөн эх нутгаа хайрлах сэтгэлтэй хүн бүхэн мод тарихаас эхлээд чадах бүхнээ хийж эхэлбэл дэмжиж туслах ногоонтонууд зөндөө гарна даа гэж бодогдсон сон.
the attachments to this post:








