Nomad Green-ий танилцуулга


nomadgreen「Номад Грийн」-ий тухай

Говь нутгийн зэрлэг адуу, элдэв дарамтаас ангид эрх дураараа морьтон эрс, өвс ус, бэлчээр дагасан нүүдэлчин амьдралаараа Монгол орон хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлдэг билээ. Гэлээ ч сүүлийн 10 жилд Монголд улс төр хийгээд, эдийн засагт эрс шинэчлэл өөрчлөлтүүд гарсаар байна.

Ард иргэд нь аа Монгол орон жмаар уламжлалт нүүдэлчин амьдралаа орхин хот суурин газар бараадах болж, суурин хөдөө аж ахуй эрхлэх болсон байна. Шинэ үйлдвэрүүд, уул уурхайн салбар эдийн засгийн хямралаас ч өмнө хурдацтай хөгжиж байгаа нь хүн амын 60 орчим хувь буюу 1,5 сая иргэдийг нийслэл Улаанбаатар хотод шилжин суурьших гол шалтгаан болж байгаа юм.

Монгол улс далайн гарцгүй бөгөөд Азийн өндөрлөгт оршдог. Говь цөлийн бүсээс гадна шигүү ой, өндөр уулс, хязгааргүй өргөн уудам бэлчээр, үзэсгэлэнт нуур, гол мөрнөөр баян орон билээ. Жуулчдын хувьд монгол гэрт хоноглох, морь унаж тал дундуур давхих, үндэсний бөх, баяр наадмыг үзэж, Монголын уламжлалт амьдралыг мэдрэхийг ихээр хүсдэг.

Нийслэл Улаанбаатар хот нь 4 уулын дунд хүрээлэгдэн оршино. Сүүлийн жилүүдэд олонтаа тохиоих болсон урьдчилан таамаглашгүй цаг уурын таагүй өөрчлөлтийн улмаас амьдралын эх үүсвэр болсон мал сүрэг нь олноор үрэгдэж, малчид хотын ядуусын эгнээг тэлэхэд хүргэж байна.

Монголын Ногоон Намын хийсэн судалгаанаас үзвэл Улаанбаатарын нийт оршин суугчдын 70% нь сард 4 ам.доллараас бага орлоготой байна.

Улаанбаатарын Ногоон Намын тэргүүн Бум-Ялагчийн үзэж байгаагаар, нийслэлд агаарын бохирдол болон цэвэр усны хомсдол гэсэн 2 нэн тулгамдсан асуудал нүүрлээд байгаа юм. Усны асуудал нь зөвхөн ус дамжуулах шугам хоолой хэт хуучирсан, түүнийг засварлан шинэчлэх төсөв улсад байхгүй зэргээс үүддэг аж.

Улаанбаатарт ирж байгаа гадаадынхан савласан цэвэр ус худалдан авч хэрэглэж байна. Ногоон Нам улсаас инженерийн шугам сүлжээг засварлах, арчлах хөрөнгөтэй байхын тулд өндөр орлоготой иргэдээс авах усны төлбөрийг өндөрсгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Харин нийслэлийн агаарын бохирдол илүү төвөгтэй асуудал юм. Хяналт шалгалт муугаас болж автомашины гаргаж байгаа хорт утаа, мөн гэр хорооллын айлуудын зуухнаас гарч буй дутуу шаталттай нүүрсний утаа зэрэг нь агаарыг бохирдуулагч гол хүчин зүйлс болж байна. Ядуурлын улмаас өвөлдөө халаалтын зориулалтаар нүүрс түлэхээс өөр аргагүй болдог. Эдгээр өрхүүдийн дийлэнх нь Улаанбаатарын баруун-хойд хэсэгт оршдог нь тухайн дүүргийн хорт утааг салхины чигээр хот даяар тархахад хүргэж байгаа юм. Улмаар хотын иргэд тэр чигээрээ өвлийн тэсгэм хүйтний хажуугаар хэвийн хэмжээнээс зургаа дахин бохирдсон агаарыг ч бас тэсвэрлэх ёстой болж байна.

Энэ асуудал дээр Ногоон Нам Засгийн газарт араагын бохирдлыг гамшгийн хэмжээнд авч үзэн яаралтай арга хэмжээ авахыг ятгаж байгаа. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй учраас гэр хорооллуудад хийн халаалт ашиглана гэдэг дэндүү оройтсон бөгөөд дэндүү зардал ихтэй болох тул энэ асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц бол гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх гэж Монголын ногоонтнууд үзэж байна.

Арлын Тайван, их газрын хамгийн том газар нутагтай Монгол улсын хооронд ижил тал бараг байхгүй билээ. Гэсэн хэдий ч Монголын эцэс төгсгөлгүй үргэлжлэх говиос эхтэй шороон шуурга сая сая Тайваньчуудад ч нөлөөллөө үзүүлж байгаа. Тайвань, Монгол хоёр улс хоёул Их газрын Хятадын ойрын хөрш бөгөөд яахын аргагүй нэгдмэл түүх, дурсгалтай орнууд билээ.

「Номад Грийн」 нь Монгол, Тайвань хоёр оронд бие биенээ дахин нээх, интернетээр дамжуулан дэлхийн талыг хамарсан байгаль орчны асуудал дээр хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.
Нөгөө талаас, хэдийгээр Монгол, Хятадын хоорондох худалдааны түншлэл хурдацтай өсч байгаа ч хэл, соёлын бэрхшээлийн улмаас илүү гүнзгий харилцахад саад болсоор байна. Тиймээс 「Номад Грийн」 Монголын залуучууд болон төрийн бус байгууллагуудад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байгаль орчин болоод хөгжлийн асуудлаар, амьдралыг хэв маяг зэрэг бусад сэдвээр хятад, англи хэлээр харилцаж, хамтарч ажиллах боломжоор хангаж өгч байгаа юм.

Бидний зорилго:

1. Монголын байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээллийн санг бий болгож, интернетэд хүн бүрт нээлттэйгээр байрлуулах, үүндээ Монгол, Тайваний оюутнуудыг оролцоог ашиглах
2. 「Rising Voices」, Тайвань дахь Монгол, Төвдийн Холбоо, Монголын сэтгүүлчдийн институт, нийслэлийн ногоонтнууд, Монгол дахь 「СОС」 хүүхдийн хотхон зэрэг байгууллагуудтай хамтран цуврал сургалтыг зохион байгуулах. Энэ хүрээнд 200 сэтгүүлчийг сургалтанд хамруулах. Манай эхний ээлжийн сургалт 5-р сарын 4-14 ний хооронд Улаанбаатар хотод зохиогдож, 60 гаруй иргэний сэтгүүлчид оюутан залуус, идэвхтэн бичигчид оролцоод байна.
3. Блог пост-ыг 「Google map」-д нэгтгэх. Ингэснээр 「green map」 сүлжээнд Улаанбаатарыг холбож 「Номад Грийн」-ий сайтад байрлуулах


Please see also:


the attachments to this page:

nomadgreen
nomadgreen

No Comments so far.

Leave a Reply